Орой үдшээр харанхуй гудмаар явахгүй байхыг анхаарууллаа
Өнгөрсөн аравдугаар сард цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.
Хүйтний улирал эхэлж гадаа эрт харанхуй болж байгаатай холбогдуулан оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явахгүй байх, танихгүй хүмүүстэй уулзахгүй байх, гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, шаардлагатай тохиолдолд ар гэрийхнээрээ тосуулах зэргээр болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
ЧОЙ
URL: