ЮНЭСКО-гийн соёлын биет бус өвд монгол “шагайн харваа” бүртгэгджээ
Монгол улс ЮНЭСКО-ийн соёлын биет бус өв бүртгэх хуралдаанд энэ жил үндэсний спорт болтлоо хөгжсөн шагайн харвааг бүртгүүлжээ. Өмнө нь манай улсаас ЮНЕСКО-д уран бичлэг, монгол гэр, хөөмий, морин хуур, уртын дуу, биелгээ, тууль хайлах, цуур хөгжим, үндэсний баяр наадам, лимбэний битүү амьсгаа, шувуугаар ан хийх зэрэг уламжлалыг бүртгүүлсэн байдаг. Мөн 2001 онд Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар, 2003 онд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг тус тус бүртгүүлж байжээ.
URL: