”Алтангадас уу, Ардчилсан хvчний холбоо юу”
Нэг талаас Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансvх, Г.Батхvv, Ч.Сайханбилэг тэргvvтэй Алтан гадасынхан. Нєгєє талаас З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Батбаяр тэргvvтэй Ардчилсан хvчний холбооныхон…
Нэгийгээ vзэж нэхий дээлээ уралцана гэдэг шиг Ардчилсан намынхан Алтангадас уу, Ардчилсан хvчний холбоо юу гэдгээ нэг мєр шийдэх єдєр ирж байна. Єнгєрсєн зунаас хойш таармажгvй байсан нєхєд энэ єдєр хэн нь хэн бэ гэдгээ vзэх биз. Ардчилсан намд Алтангадас ноёрхох уу, Ардчилсан хvчнийхэн хvчирхэгжих vv гэх асуултын хариу маргааш тодорно.
Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргvvтэй Алтангадасынхан намын толгойд сууж, МАХН-ын євєрт шургалаа хэмээн З.Энхболд, С.Эрдэнэ тэргvvтэй Ардчилсан хvчнийхэн ярьж буй. Тэдний хувьд намын даргад єрсєлдєж, Н.Алтанхуягийг суудлаас нь буулгана гэдгээ ил тод хэлчихсэн. Уг нь намынхаа дvрмээр бол VЗХ-ны хурлаар даргын асуудлыг ярьдаггvй л дээ. Гэхдээ АН-ын фракц, бvлэглэлvvдэд дvрэм vйлчилж байсан тvvх ховор гэдэг. Vеийн vед дvрмийн бусаар огцорч, суудлаасаа “нулимстай” буудаг Ардчилсан намын дарга нарын тvvх Н.Алтанхуягийг ч тойрохгvй бололтой. Тvvнийг суудлаас нь буулгаад, єєрийгєє оронд нь нэр дэвшvvлчихсэн нєхдvvд эхнээсээ гараад ирчихсэн. Ил тод гарч ирсэн нь зєвхєн З.Энхболд байна. Харин хєшигний ард Л.Гантємєр, Н.Батбаяр нарьн нэр дэвшигчид яригдаж буй. Тэгэхээр Н.Алтанхуяг дарга тийм ч амархан суудлаа хамгаалаад vлдчихгvй бололтой. Тvvний хувьд VЗХ-ны хурлаар даргын асуудал яригдах ёсгvй гэж хэлж байгаа. Гэхдээ Н.Алтанхуягийн хэлснээр болохгvй гэдэг нь тодорхой болчихсон.
Маргааш болох VЗХ-ны хурлаар яригдах бас нэгэн сэдэв байна. Тэр нь Ардчилсан нам хамтарсан засагт байх уу, vгvй юу. Намын даргыг огцруулах хэрэгтэй гэж нэг хэсэг нь ярьж байхад, зvгээр л хамтарсан Засгаас гарч, мєр мєрєє хєєе гэж ярих гишvvд ч байгаа. Э.Бат-Vvл, С.Эрдэнэ нар энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлж, VЗХ-ны хуралд асуудлыг оруулахаа мэдэгдсэн. Анх 2008 онд Н.Алтанхуяг дарга болохдоо хамтарсан Засагт орох тухай асуудлыг дэвшvvлсэн. Маш цєєн хувийн дэмжлэгээр илvv гарч, АН МАХН-ын саналыг хvлээн авч, хєнжилд нь орсон билээ. Тэгэхээр энэ удаагийн VЗХ-ны хурлаар хамтарсан Засгийн газраас єрх тусгаарлах тухай асуудал нэлээдгvй гишvvдийн дэмжлэг авах магадлалтай байна.
Тэр утгаараа хэрэв намын даргын асуудал яригдахад хvрвэл З.Энхболдыг дэмжих гишvvн олон байх нь гэж vзэхэд хилсдэхгvй байх. З.Энхболд намын дарга болбол хамгийн тvрvvнд намаа хамтарсан Засгаас салгахаа мэдэгдсэн билээ. Харин нєгєє талд буюу Засагт хамтрах сонирхолтой нєхдvvд Л.Гантємєрийг “мотордож” байгаа гэх “бор шувуу” нисч явсан. Гэхдээ бор шувуу худлаа жиргэжээ. Л.Гантємєр гишvvн “МАХН-д хєєгдєж байхаар єєрсдєє гарчихсан нь дээр” гээд хэлчихсэн. Намын даргын марафонд єрсєлдєгчдийн нэг болох Н.Батбаяр гишvvн одоогоор хамтарсан Засгийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгvй байна. Гэхдээ тvvний хувьд хамтраад яваад 6aйя гэж ярих нь юу л бол. Тэгэхээр энэ удаагийн VЗХ-ны xypaл хамтарсан Засгийг цээжээр хамгаалах хvн Н.Алтанхуягаас єєр байхгvй болж таарч байна. Дээр нь хvч нэмэгдлээ гэхэд, “стандарт бус” Засагт сайд алба хашиж байгаа гишvvд 6aйх биз. Єєрєєр хэлбэл, Ардчилсан намаас Засгийн газарт орсон таван сайд.
Ер нь бол энэ удаагийнVЗХ-н хурал Ардчилсан нам дотор хvчирхэг хоёр бvлэглэлийн хоорондын “тулаан”-аар vргэлжлэх бололтой. Нэг талаас Н.Алтахуяг, С.Баярцогт, Л.Гансvх, Г.Батхvv, Ч.Сайханбилэг тэргvvтэй Алтангадасынхан. Нєгєє талаас З.Энхболд, С.Эдэнэ, Н.Батбаяр тэргvvтэй Арчилсан хvчний холбооныхон.
Vvнээс ємнє 2008 онд энэ хоёр бvлэглэл єрсєлдєж, цєєн хvний саналаар Алтангадасынхан ялж байсан. Харин одоо Ардчилсан хvчний холбооныхон “даагаа нэхэхээр” зэхэж байна. Тэд зорилгодоо хvрч, Алтангадасыг унагааж, єєрдєє эрх мэдлийг авч чадах болов уу. Алтангадас уу, Арчилсан хvчний холбоо юу. Энэ асуултын хариу маргааш тодорно.
Л.Энхдэлгэр
URL: