Барилгын ослыг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн есдүгээр сарын 7-ны өдөр барилга дээр ажиллаж байсан 3 оюутан залуу өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осол Хан-Уул дүүргийн 3-р хороо “River Stone-2” барилга дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд бэхэлгээний олс тасарсан гэх дүгнэлт гаргажээ. Тэгвэл энэхүү хэргийг нягтлан үзээд шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тус зүйл ангиар бол “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм байна.
ЧОЙ
URL: