Ерөнхий сайд хууль зөрчжээ

0be50c428ccfac2cbig

Өчигдөр болж өнгөрсөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын дарга нарыг ажлаас нь чөлөөлөх шинээр томилох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар ТЕГ-ын дарга Б.Ариунсанг ажлаас нь чөлөөлж, АТГ-ын дэд дарга Б.Хурцыг томилсон.  Харин АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилдог хуультай дүрэмтэй.  Мөн Авилгын эсрэг хуулийн IV бүлэг 22 зүйл Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг  УИХ-аар хэлэлцэн  баталдаг.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  энэ удаагийн томилгоо нь хуулийн зөрчилтэй тулгараад байгаа аж. Учир нь Б.Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалаас УИХ чөлөөлөөгүй байхад ТЕГ-ын даргаар томилсон нь хууль зөрчжээ.


URL:

Нэр: Дондог Огноо: 28 November 2014

Эхлээд томилж баиж дараа нь чөлөөлдөг хууль , бас түүнииг дагалдсан журам баидаг юм. Хоёрт хуулинд процесиин алдааг Үндсэн хуулиин цэц авч хэлэлцэдэгүи юм . Юм мэдэхгүи иим сэтгүүлч нараа холбогдох газар нь шууд халах хэрэгтээ ш дээ .

Нэр: Anonymous Огноо: 28 November 2014

ЭНЭ МӨНХТӨР ШИГ ХҮМҮҮС Л ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ АЛДАГ БАЙХГҮЙ ЮУ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮНИЙ БОДЛООР ИХ ХУРЛЫН ТОМИЛСОН ХҮНИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ДУР МЭДЭЖ ШИЙДЭЖ БАЙГАА НЬ АЛДАА ШҮҮ ДЭЭ АЛЬ Ч НАМД ЭНЭ МЭТ БУРУУГ ХЭЛЭЭД ЗӨВ ЗАМД НЬ ОРУУЛААД БАЙВАЛ ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ САЙХАН БИЛЭГ АНХНЫХАА УРУУ НҮҮДЛИЙГ ХИЙЛЭЭ ДЭЭ АЛТАНХУЯГИЙГ САНАЖ БАЙГАА БИЗ

Нэр: Зочин Огноо: 28 November 2014

Та битгий хамаагүй Ерөнхийлөгчийн үгээр яваарай. Бас тийм ч зөв хүн биш. АТГ бол УИХ-ын байгууллага, УИХ-аар нь л оруулж байж шийдсэн нь дээр. Бас наад байгууллага нь олон хүний мууг үзэж, Улсын эдийн засгийн хөгжлийг бас л хойш нь чангааж байгаа байгууллага шүү дээ. Хэдэн гишүүдийн болон Ерөнхийлөгчийн хувийн байгууллага. Яав ч ард түмний байгууллага биш. Нутаг нэгтнийхээ мууг үзэж шоронд хийж, улс төрчдийн болон улс төрийн тоглоомын байгууллага. Өөрсдийн гэсэн тархигүй

Сэтгэгдэл бичих