АТГ-аас гурван хүнийг орон даяар эрэн сурвалжилж байна
АТГ-аас Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гурван хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, Л.Эрдэнэбулган гэх залуу албан тушаалтан эрх мэддээ урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байхдаа оргон зайлсан байна. Харин нөгөө хоёр сэжигтэн нь албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байжээ.
Ц.Хонгорзул, Э.Буяндэлгэр нар нь нэг хэрэгт хамтдаа шалгагдаж байсан юм байна. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ-ынхан 1800-1969, 311919 дугаарын утсаар авч байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
URL: