Экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр шүүнэ

uls_54753d7204f42_1

Португалын шүүх экс Ерөнхий сайд Жозе Сократешийг шүүх хуралдаан хүртэл хорионд байлгах шийдвэр гаргалаа. 57 настай Сократешийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан юм. Түүнийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, пүүс, компаниудыг “ивээлдээ авч” 20 сая евро хууль бусаар олж авсан хэрэгт буруутгаж байна.

2005-2011 онд Португалын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жозе Сократеш бүх буруутгалыг няцааж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээр зэхэж байна. Тэрээр гэм бу­руу­тай нь батлагдвал 21 хүртэл жилийн ял авч магадгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих