Өнөө жилийн баярын зоогонд өттэй цагаан будаа

Баяр дөхлөө . Бид тэгш ой давхацсан том баяр тэмдэглэж байхдаа идсэн ууснаа хянахгүй бол хордож үхэж мэдэхээр болчихжээ. Энд тэндхийн сүржин уриатай сүлжээ дэлгүүрүүд баяраас өмнө баталгаагүй бүтээгдэхүүнээ шахаж дуусгах гэж үйлээ үзэн үсээ зулгаах шахуу ажиллаж байна. Гэтэл энэ хооронд нь иргэдийн татаасаар цалинжиж, тэдний эрх ашигын төлөө ажиллахаа андгайлан тангаргалаад байдаг төрийн байгууллагууд таг сураггүй нам унтчихсан юм шиг болчихлоо. Мэргэжлийн хяналт, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг, шудрага өрсөлдөөнийг зохицуулах хороо энэ тэр гээд нүсэр бүтэцтэй өндөр цалинтай газруудаас чинь ажил хийж байгаа албан байгууллага гэж бараг алга байна. Хаанаас, ямар иргэн, юу гэж гомдол гаргах нь вэ гэдгийг л хүлээж байдаг болохоос биш, өөрсдийн санаачлагаараа энэ хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг шалгаж магадлаж байгаа юм даанч хомс байх юм.
Хамгийн сүүлд өнөөх өөрсдийгөө Монголын хамгийн том хэмээн өргөмлөх дуртай “Миний Сүлжээ” дэлгүүрээс цагаан будаа худалдаж авсан иргэн дотроос нь амьд өт гарлаа хэмээн гомдол гаргажээ. Тэгээд миний сүлжээний 117 р салбарт шалгалт хийсэн чинь үнэхээр будаанаас нь үхсэн хачигний сэг зэмээр дүүрцэн байсны дээр, БЗД т байрлах миний хайпермаркетийн 2 кг аар савласан будаанаас нь тутарганы шөвгөр хошуут цох гэгч амьтан амьдаараа илэрсэн байна гэнэ.
Энэ бол зөвхөн будаагаар хэмжигдэх асуудал биш. Үндсэндээ нөхдүүд хямдралын өдрүүд, хямдарсан бараа энэ тэр хэмээн хугацаа нь дууссан өттэй хорхойтой зүйлээл монголчуудад шахаж байдаг бололтой юм. Ард түмний амьдралаар тоглосон энэ асуудлыг бид уншигч танд үргэлжүүлэн хүргэнэ. Асуудал дагасан “Миний Сүлжээ”-ний алим жимснээс нь хүртэл амьтан илэрсэн гомдол гарсан байгаа..


URL:

Сэтгэгдэл бичих