Ш.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нар тодорлоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай улс төрийн намуудад урилгаа явуулж 13 яам 16 сайдынхаа хэн нь хэн бэ? гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тодруулж амжлаа.
Мэдээж МАН урилгыг хүлээж авахгүй нь тодорхой болсон тул тэднийг энэ удаад алгасан МАХН-МҮАН, ИЗНН, Бие даагчидтайгаа дөрөө харшуулан санжганах нь нэгэнт тодорхой боллоо.
Мэдээж 100% дан дээлтэй Засгийн газар байлгана гэсэн Ерөнхийлөгчид өгсөн ам өчгийн дагуугаа энэхүү танхимаа бүрдүүлэх болсон бөгөөд АН-ын бүх фракциудын төлөөлөл ажлын хэсгийнхэн Их тэнгэрийн аманд 2 өдөр хуралдан ийнхүү шийдвэр гаргажээ.
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд С.Баярцогт. Түүнийг энэ албан тушаалыг авахаар юу хийснийг бүгд мэднэ. Түүнийг энэ албан тушаалыг авахад хэн ч гайхахгүй юм. 100% дан дээлтүүд бай гэсэн Ерөнхийлөгчийн захиасыг 99% болгож чадах ганц эрхтэй хүн бол С.Баярцогт мөн юм.
2. Шадар сайд Ц.Шаравдорж. Түүнийг их удирдагч Н.Энхбаяр бодож байж санал болгосон бөгөөд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба түүний хүчтэй өрсөлдөгч байсан хэдий ч эмэгтэй удирдагч О.Цолмонгийн нөлөө энэ шийдвэрийг гаргахад их түлхэц болжээ.
3. Батлан хамгаалахын сайд А.Баттөр. Тэрээр Ховдын гаралтай. Мэдээж түүнийг хэн зүтгүүлсэн нь тодорхой. Өөрөө дээшээ зүтгүүлээд байвал үгүй гэж буцахгүй эр. Түүнийг байлдааны нисдэг тэрэгээр зугаалж ан хийсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын танхимд хурцаар шүүмжилж байлаа.
4. Эрүүл мэндийн сайд Л.Жамбалжав. Хэдий тэтгэвэрт гарсан хэдий ч түүний санаа Эрүүл мэндийн сайдаас ч дээшээ гэдгийг хүн бүхэн мэднэ. Саяхан Гэмтэлийн эмнэлгийн захиралаас хөөгдөж туугдаж явсан тэрээр Монгол-Солонгосын нэгэн жижиг амбулторын эрхлэгчээр чимээгүйхэн амьдарч байна. Н.Энхбаярын эмч болж хэсэг мандаж явсан тэрээр ийнхүү Эрүүл мэндийн сайд болох нь тодорхой болжээ.
5. Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун. Сайн хүний нэрийг насаараа худалдаж идсэн гэгддэг түүний өмчийн шахуу болчихсон энэхүү яамыг хэрхэн яаж хааш харуулахыг тэр өөрөө л мэдэж байгаа. Цэвэрлэгчээсээ авхуулаад сайдаа хүртэл насаараа ИЗНН-д зүтгэсэн хүмүүсийн үүр уурхай болсон энэ яамыг хөдөлгөөд ч хэрэггүй гэдгийг Ч.Сайханбилэг ойлгосон бололтой.
6. Хууль зүйн сайд Б.Пүрэвдорж. Гадаадын иргэн харъяатын газрын дарга байсан тэрээр одоо тушаал ахих цаг болсон. Хуулийн салбарт чамгүй олон жил ажилласан юм. Дээр нь Ховдынх тул Ерөнхийлөгч хоёр гараа өргөн дэмжих бөгөөд Х.Тэмүүжинд үүнээс өөр сонголт байхгүй бөгөөд Нэг ардчилал фракид өөр хууль ч үзээд өгье гэсэн ч алга.
7. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Л.Пүрэвсүрэн. Түүнийг Лу.Болдын улыг шагайсаар байгаад дуусгачихлаа гэж ярилцах нь бий. Үүнийг хэн ч батлаж чадахгүй ч БНАСАУ-д хийсэн айлчлалын үеэр бага удирдагч Ким Чен Унтай Монголын удирдагч Ц.Элбэгдоржийг уулзуулж чадсангүй гэсэн хамгийн том асуудал үүссэн цагаас эхлэн бусдад олз болж эдүгээ бандан тас болсон сайдын суудал нь энэ юм.
8. Сангийн сайд Д.Зоригт. Фракцуудын тохироо. Үүнээс цааш хөдөлгөөн байхгүй. Гэвч саяхан Вояаж зочид буудалд мөрийтэй тоглож байсан эрхэмүүдийн нэрс дунд түүний нэр цохиж явсан. Гадуур мөрдөн байцаалтад явж байгаа тухай ч яригдаж байна. Гэвч тэрээр яг тэр хэрэг явдал болох үед байгаагүй гадаадад байсан хэмээн мэдээлэл гарч эхэлсэн нь ялихгүй юманд ямааны гарз болчихгүй санаатай тийчлэж буй хэрэг буйзаа.
9. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзаяа. Түүнээс өөр сонголт байхгүй. Энэ суудлыг МоАХ эзэмшдэг. Н.Алтанхуягийн хамгийн том алдаа нь МоАХ-гүйгээр цааш өөрийгөө явж болноо хэмээн тооцсон явдал бөгөөд Ч.Сайханбилэг энэ алдааг давтахгүйн тулд өөрийн гараар энэ сайдын суудлыг хадган дээр тавиад Х.Баттулгад гардуулж өгчээ.
10. Боловсрол Шинжлэх ухааны сайд Б.Насанбаяр. Түүнийг хөөрхий Мүүний шашинтай гэх авч мүүний шашинтай хүнийг сайд болгож болохгүй гэх зүйл ерөөсөө ч Монголд байхгүй. Үндсэн хуулиа хаанаас ч харуулаад уншсан бусдыг шашин шүтлэгээр нь доромжилж болохгүй бөгөөд Лу.Гантөмөрийн суудлыг залгачих өөр сайд хийчих боловсон хүчин Нэг ардчилал дотор мөн л алга. Иймээс Б.Насанбаярыг мүүнчин гэж дуудуулсан ч хамаагүй сайд болгох нь тодорхой боллоо.
11. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд А.Гансүх. Зам тээврийн салбарт үсрэнгүй амжилтыг гаргаж БНХАУ-тай транзит тээврийн супер гэрээг хийж чадсан түүнтэй өрсөлдөх хэмжээний боловсролтой улс төрч МоАХ битгий хэл АН-д ч ховор тул Ерөнхий сайдын таалалд бүрнээ нийцэж ийнхүү сайдын суудалд залрах нь нэгэнт тодорхой боллоо.
12. Хөдөмөрийн сайд П.Гантулга. Дан дээлтэй Засгийн газарт даанч итгэл даах хүнээ нэрлэх болоход Я.Санжмятав сайд өөрийн Төрийн нарийн бичгийн даргаа нэрлэж орхижээ. Ингээд залуухан, тархи толгой сайтай, оюун ухаан, эрдэм мэдлэг хамаагүй өндөр хөгжилтэй сайдаар Хөдөлмөрийн яам удирдуулахаар болжээ.
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд Б.Отгонжаргал. Халаагаа өгч байгаа С.Эрдэнэ сайдын хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг тэрээр энэ салбартаа чамгүй бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Шаардлага өндөртэй С.Эрдэнэ сайдын багт ажиллаж бэлтгэгдсэн түүнийг Ерөнхий сайд ч халуун дотно хүлээн авчээ.
14. Соёл спорт аялал жуулчлалын сайд Н.Оргил. Тэрээр одоогийн сайдтайгаа маш дотно харилцаатай юм. Батаар ясны төлөө Америкруу хэдэн ч удаа хамт явав бараг тоогоо алдсан гэхэд хэлж болно. Мэдээж түүний хамгийн том өрсөлдөгч нь П.Алтангэрэл байгаа авч Ерөнхий сайд өөрөө Америкт боловсрол эзэмшсэн боловсон хүн тул мөн Америкт суралцаж байсан Н.Оргилыг сонгохоо илэрхийлсэн байна.
15. Уул уурхай эрчим хүчний сайд Р.Жигжид. Бриж Д.Ганхуягийн итгэлт хүн. Шонхор фракцын нэхмэлчдийн бригадынхан энэ салбарыг бараг хувьчлаад авчихсан гэхэд хэлж болно. Өмнө нь Р.Жигжид МАН-д байсан гэж ад үзэгддэг боловч түүний хийсэн бүтээсэн мэддэг чаддаг бүхэн одоогийн нэр дэвшихээр санаархаад байгаа С.Отгонбаяр, О.Эрдэнэбулган нарын санаархалыг бут цохиж чаджээ. Ерөнхий сайд ч эвийг эрхэмлэн Р.Жигжидийг хамаагүй өндөр чадвартайг мэдэх тул ийнхүү шууд сонголтоо эргэлзэлгүй хийжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
За нөгөө мэргэжлийн ЗГ гээд байсан чинь бүүр хөгийн хөгийн юмнууд байнаш дээ. за тэр өвгөн Шаравдоржоор үхснээ хийнээ, тэгээд ч авгай нь бөөн өрөндөө бөөстсөн амьтан, эндээс авчих хүн нь ганц Жамбалжав л байна. За тэр зориг гэж бөөн шуналын микроб, ийм микробоор халдварлачихсан хүнд СЯ өгвөл тэгээд л дууслаа, С.Оюун болио өөрөө татгалз, за тэр Жигжид гэж нэг геологи, уул уурхай, эрчим хүчээр таг дүлийн нөхрөөр яах нь в дээ, наад 3 чинь аминд орох салбар ш дээ, ямар уул уурхайг бриджд хувьчилчихсан биш, нэг асар тэнэг яваад орных нь хүн нь гэж Жигжид ээ чааваас, за харин бусад нв бол яах вэ бас тэр салбарын дөртэй хүмүүс юм шиг байна