Ч.Сайханбилэгийн “топ” гэргий эхнийхээ төрийн ёслол дээр л алдаа гаргасан нь олныг гайхашруулж байна
Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий топ модель О.Байгаль Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэргүүний гэргийн хувиар төрийн анхны ёслол хүндэтгэлийн арга хэмжээндээ оролцов.
Төрийн гурван өндөрлөг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингисийн одон гардуулах ёслолд гэргий нартайгаа оролцсон учир шинэхэн томилогдсон Ч.Сайханбилэгийн гэргий ч мөн хүрэлцэн иржээ.
Цагтаа топ модель цол хүртэж, тайзнаа гунхаж явсан О.Байгаль энэ удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн өндөрлөгүүдийн эхнэрүүдийг хол хаясан сайхан харагдахын зэрэгцээ, дэгжин хээнцэр нь хэнийг ч дагуулахааргүй байлаа. Тэрээр энэ жилийн наадмын нээлтэд өмссөн саарал өнгийн дээлээрээ гоёж иржээ.
Гэхдээ түүний анхны ёслолын арга хэмжээнд гаргасан алдаа зөвхөн түүнийх ч биш, төрийн ёслолын албаныхны хайхрамжгүй байдлаас үүссэн бололтой. Олноор авахуулсан зурагт та анхаарлаа хандуулна уу, эрхэм Ерөнхий сайдын дээр эхнэр нь суусан нь олон хүний анхаарлыг татаагүй ч гярхай нэгний амны бай болох нь тодорхой байна.
Уг нь эрхэм Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сууж түүний дор эхнэр нь залрах учир баймаар. Гэсэн ч шинэ сайдын сайхан эхнэр хэдийн эрэмбэ алдан цомцойн суусан нь энэ.
Наадмын нээлтэд Ч.Сайханбилэг, гэргий О.Байгаль нар /2014.07.11/
эх сурвалж:Mnews.mn
URL: