“Вояжгүй” М.Зоригт нь урьд шөнө Бээжингээс ирж “Вояжтай” нь мөрийтэй тоглоомын хэргээр баригдав бололтой
УИХ-ын нэгэн гишүүн “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Эрхэм гишүүний нэрийг нууцлах гэж оролдсон ч хамгийн эхний эх сурвалж “З” гэдэг нэртэй хэмээн дурдсан нь УИХ дахь хоёр Зоригтын нэг болж таарав. Тэр тусмаа “хэргийн газар” ч гэхэд хаашаа юм бэ мөрийтэй тоглож байсан газар нь “Вояж” зочид буудал байсан нь тус буудлын эзэн, УИХ-ын гишүүн Д.Зоригтыг гэж шуудхан хэлээд өгөх мэт.
Тэгээд ч УИХ-ын гишүүн М.Зоригт тухайн цаг мөчид Бээжинд байсан бөгөөд өчигдөр шөнө Улаанбаатарт иржээ. Энэ талаарх мэдээллийг уншсан олон нийт Өвөрхангайд сонгууль луйвардаж гарч ирсэн гэгддэг ч овоо томоожсон байх гэтэл хэвээрээ шив дээ” хэмээн цахим хуудаснаа дургүйцлээ илэрхийлж байна. Бизнесмэн, гишүүн асан нь ч яах вэ, хууль зөрчсөн хариуцлагаа хүлээгээд өнгөрдөг юмаа гэхэд олны нүднээ ил байдаг, түмэндээ үйлчлэх үүрэгтэй төрийн албан хаагч, тэр тусмаа УИХ-ын гишүүн ямар хариуцлага хүлээх бол.
Одоогоор түүнийг гадуур байцаагдаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн. Ийнхүү Сангийн сайдад нэр дэвших нь хэмээн дээлийнх нь захыг мушгиж суусан нутгийн олныхоо итгэлийг “Монгол шуудан” банкаар овоглодог Д.Зоригт хөсөрдүүлэв бололтой.
Н.Батнягт
zaluu.com
URL: