Жан Рено Монгол киноны гол дүрд

uls_5472811969f96_1Монгол Францын уран бүтээлчид хамтран “Элч” нэртэй уран сайхны кино хийхээр урьдчилсан бэлтгэлээ хангаж эхлээд байна. 14 дүгээр зууны Монголын түүхийг өгүүлэх киноны найруулагчаар Т.Алтантуяа ажиллах гэнэ. Тэрээр “Ану хатан” киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. Элч киноны гол дүрд Францын алдарт жүжигчин Жан Рено /Алуурчин Лео/ , мөн Монгол Улсын Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА Г.Эрдэнэбилэг, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох юм байна. Продюсер, зураглаачаар ажиллах Д.Ангараг энэ кино нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гарахад тусална хэмээн ярьсан юм. Мөн энэхүү киноны ажилд АНУ-ын кино бизнесийн салбарынхныг урьсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих