Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж байна
Чуулганы нэгдсэн хуралдаан ид дундаа өрнөж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь Засгийн газрын тэргүүн ерөнхий сайдыг томилох тухай юм.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн.
Хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнд томилох гишүүнийг Ерөнхийлөгч соёрхож өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дараа өчигдөр үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилохыг 100 хувь дэмжсэн санал гаргасан.
Харин УИХ дахь нам бүлэглэлийн гишүүд еөрнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгээс ээлжлэн асуулт тавьж хариултаа авч байна.
ЧОЙ
URL: