Нас барсан хүн үг хэлэх биш гэсэн шиг аашилж байна
Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсны эцэст өнгөрөгч наймдугаар сарын 12-нд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ. Харин түүнд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хийлээ. Шүүх хуралдаанд тэрээр “Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон” гэж мэдүүлсэн байдаг. Нас барсан хүн босч ирээд үг хэлэхгүй гэсэн шиг Г.Алтанхүү одоо хүссэн бүхнээ ярьж байна. Өмнө нь үерхэж байсан бүсгүйчүүдээ биеэ үнэлэгч, талийгаачид хайргүй гэгчлэн дэндүү үгс хэлж шударга шүүхийн өмнө зогсож байна.
URL: