Ч.Мөнгөндалай 7 хоногийн дараа ирнэ
Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн Ч.Мөнгөндалай өдгөө 6000 км аялаад Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр нийслэл рүү хөдөлж Зүүнхараа, Борнуур сумдаар дайран 7 хоногийн дараа ирнэ гэдгээ мэдээллээ.
Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь Монголын Залуучуудын Холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газар мөнгөн хандив өргөж байсан бөгөөд дугуйчин маань аяллынхаа туршид өөрийн Facebook хуудсандаа мэдээллээ тасралтгүй хийж МЗХ-ны хамт олондоо баярлалаа гэсэн үгийг харамгүй хайрлаж байсан юм. 6 сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялаж байгаа тэрээр нилээн турсан боловч явсан газар бүртээ эмнэлэгийн тусламж авч, дусал залгуулан эрч хүчээ сэлбэсээр аялалаа үргэлжлүүлсээр байна.
URL: