Н.Энхбаяр: Хэн, юу жиргэв

e40a7819812e95a9originalМонгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон нь өчигдөр оройноос эхлэн телевизүүдээр цацагдаж эхэлсэн. Харин Бид энэ удаад тус нэвтрүүлэг болоод Н.Энхбаярын тухай бичсэн твиттер дэх онцлох жиргээнүүдийг хүргэж байна.


Сэтгүүлч Отгонжаргал

@otgonjargal2

-Ерөнхийлөгч байсан хүнийхээ оролцсон Монгол тулгатнаас эх орныхоо далайг, элсийг, шороог монгол гэрээ харсан бол гоё байлаа. Харийн санагдаад байна.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэвтрүүлэг морь унаж, салхи татуулдаг бол Н.Энхбаярынх Солонгос харшид хоригдсон мэт харагдах юм.


УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

@Demberel_S

-Өшөө хонзон яаж ч бурханы ном үзсэн арилдаггүй. Харин эх орноо хөгжүүлэх “өш хонзон” болж хувирдаг. #Бодьмөрийн сургааль


Жиргээч Хар Хайрцаг

@Mongolblackbox  

-Энхбаяр Намбарын төрсөн хүү биш, Батшугар Энхбаярын төрсөн хүү биш. Зүгээр сонирхуулж байгаа юм. Муу зүйл биш шүү дээ угаасаа.


Жиргээч Ц.Бат

@batengineer

-Их өрөөр 200000 хүн сургаж авсан юм байна. Бондоор 20000 хүн баруунд сургахсан. Тэгж чадвал Монгол Улс хөгжихгүй байж чадна гэж үү?


Жиргээч Ганбаатар

@ganbaamn

-Н.Энхбаяр: улсаа хөгжүүлж хонзонгоо авна. харин Ц.Нямдорж…?


Нийтлэлч Гаамп

@Gumpaa

-Ээжийг ярих их хэцүү, ээжийгээ их санаж байна уу гэж мөрийг нь цохиж Б.Лхагвасүрэн дархан мэхээ хийлээ. Уйлдагүй ээ гүргэр байна шүү.


Жиргээч Алдар

@aldar_51

-Н.Энхбаярт эхнэрээс нь өөр найз нөхөд үлдээгүй нь гашуун үнэн юм байна. Баянмөнхийн нэвтрүүлэгт Мөнхбат орж байсан шиг санагдах юм.


Жиргээч Л.Нинжбат

@NinjbatL

-Н.Энхбаяр хогийн гар. Гэхдээ түүнийг хөдлөшгүй нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон. Монгол Улсын шүүх бүр ч муу.


Нийтлэлч Д.Батбаяр

@avirbayar

-Найруулагч нар Оскор руу тэмүүлдэг бол монгол найруулагч улс төрийн эрх мэдэл, засгийн эрх рүү тэмүүлдэг аж. #Монголтулгатан


Жиргээч Г.Ариунхишиг

@ariunkhishigG

-Цолмонтой суусан хэн ч Ерөнхийлөгч болох юм байна. Аура нь тв-ны цаанаас мэдэгдэж байна.


Жиргээч Б.Энхбаяр

@Enkhbayar_bat

-Н.Энхбаярын хийсэн хамгийн том реформ бол газар хувьчлал байсан. Дурьдагдаад л өнгөрлөө. Энэ сэдвийг жаахан яриулсан бол гэж харамсаж суулаа.

-Н.Энхбаярыг хангалттай нотлох баримтгүйгээр, яллах ба цагаатгах баримтыг тэгш авч үзэлгүй, нэг талыг барьж ялласанд одоо ч итгэлтэй байдаг.

Жиргээч Д.Түвшинтөр

@DeTuvshintur

-Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэх мессэжийг Н.Энхбаяр түгээв. Харин хэний захиалгаар…?

-Женкогоос бусад нь Н.Энхбаяраас үнэхээр шээсээ алдатлаа айж байгаа юм байна даа…


Жиргээч Мөнхтөр

@Munkhtur1 

-Н.Энхбаярын ярьсан зүйлс зөвхөн эхлэл , хусам төдий. Гол хөзрөө өөртөө үлдээсэн байгаа. Нэг авах юм нь: Эх орноо хөгжүүлж өсөө авна… Аваасай.


Жиргээч Өнөрбаяр

@UnurbayarG 

Н.Энхбаяр: С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр манайхныг битгий шалгаач гэж гуйж орж ирээд. Би шалгаад яахав гэсэн. Тэр үед нь шалгуулдаг байж

Бэлтгэсэн Б.Боргил

- See more at: http://politics.time.mn/content/51292.shtml#sthash.xksqER5V.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих