Үс сайхан бол зүс сайхан
Үсээ гэмтээлгүйгээр зөв арчлахын тулд үсныхаа төрлийг тодорхойлоод үзье. Үүнд хэвийн, хуурай, тослог гэсэн гурван төрөлд хуваагддаг. Хэвийн үс нь зөөлөн, самнахад хялбар хэлбэрт оруулсаны дараа хэвээ сайн барьдаг, наранд сайн гялалзадаг. Йим үс нь толгойгоо угаасныхаа дараа хэдэн хоног ч эрүүл сайхан хэвээрээ байдаг.
Тослог үс нь бүрзгэр өнгөтэй, угаасны дараа маргааш өдрөөс нь эхлээд хиртсэн бохир юм шиг тослогтон бөөгнөрч эхэлдэг. Энэ нь таны хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжлээс хамаарч тийнхүү харагддаг.
Хуурай үс нь ямар ч өнгөгүй гялалзалт байхгүй. Ийм үс нь амархан хугарч, ороолцолдож, үзүүр нь салаалж эхэлдэг. Үүнийг та хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжил буурсан гэж хэлэх гэж байна уу? Үгүй ээ. Энэ нь таны үсний буруу арчилгаатай шууд холбоотой.
Үсээ зөв арчлах нь үсээ угааж цэвэрлэхээс эхлэнээ. Зарим хүн үсээ өдөрт хоёр удаа шампуундaж угаадгийг мэднэ. Иймд та үсээ эрүүл сайхан гэмтээхгүй байлгахын тулд ямар бүтээгдэхүүн сонгохоос эхлээд цагаа олсон зөв арчилгааг сурах шаардлагатай. Үүнд эрүүл хоол хүнсний дэлгүүрүүдээс химийн бодис агуулаагүй (sodium laureth sulfate SLS), үнэртэн ороогүй (PH Balanced) бага зэргийн хүчиллэг, байгалийн гаралтай шампуунийг сонгоорой.
Хүмүүсийн дунд шампүү маань хэдий чинээ хөөс гаргана төдий чинээ сайн гэж ойлгодог нь тун харамсалтай. Тэр нь өнөө л SLS-тэй их хөөсөрдөг хямд шампуунууд гэдгийг та аяндаа ойлгоно. Иймд та үнэхээр үсээ угаах шаардлагагүй бол (хуйх тань тос даагаагүй, толгой чинь хөлрөөгүй, тоостой орчинд ажлаагүй бол) зөвхөн ангижруулагчаар үсээ зайлаад усанд ороход болохгүй юм гэж хэзээ ч байхгүй. Та туршаад үз.
PH гэж аливаа шингэн юмны хүчил, шүлтлэг чанарыг тодорхойлдог үзүүлэлт. Үүнд 1-14 хэмжээтэй PH 1-6 бол хүчиллэг, PH 8-14 бол шүлтлэг, PH 7 бол саармаг гэж үздэг. Ихэнх шампүүны PH 5-7 хооронд байх нь тохиромжтой. Хүний арьс, хуйхны PH нь 4.5 – 5.5 байдаг. Энэ нь бага зэргийн хүчиллэг гэсэн үг. Энэ орчинд бактери үржиж чаддаггүй. Хэрэв та хүчиллэг, химийн бодис ихтэй шампууныг өдөр бүр хэрэглэсэн тохиолдолд хуйх хуурайшиж, гэмтэх, яваандаа тослог болж ирдэг. Хэрэв таньд боломж байвал шампүүнаа тэст хийж байгаад дараа нь томоор нь худалдаж аваарай. Үргэлж өөрийнхөө үсний төрөлд тохирсон шампүүныг хэрэглэхийг хичээгээрэй.
Шампууныг үсээ сайн норгоод гарын алган дундаа бага зэргийг аваад гарын хурууныхаа өндгөөр хуйхандаа 3 минут орчим массаж хийж байгаад усаар сайтар зайлна. Дараа нь үснийхээ усыг алчуураар дарж аваад, ангижруулагчыг 3-5 минут байлгаж байгаад усаар зайлаарай. Нойтон үсийг самнах гээд яарсаны хэрэггүй, дараа нь та үсээ алчуураар боож чийгийг нь хуйхандаа шингээж хатаана. Шаардлагатай гэж үзвэл дараа нь хэлбэр оруулагч, хөөс, лаак, эмийн бэлдмэл зэргийг бага зэргийн чийгтэй байхад нь түрхэж хэрэглэнэ.
Хуйханд массаж хийх нь цусны эргэлтийг сайжаруулхаас гадна тэжээлийн бодис хүчилтөрөгчийг нэмэгдүүлж хуйхыг хэт тослог болхоос хамгаалж улмаар хаг үүсхээс урьдчилан сэргийлнэ.
Их л хэмжээний шампүү хэрэглэж байж угаасан болдог гэсэн ойлголт түгээмэл, тэгвэл тийм биш. Үсний өтгөн шингэн нь, хуурай тослогоос хамаарч шампүүнаа хумсны тольны хэмжээтэйгээс ихлэнэ. Богино халимагтай хүнд бага л шампүү хэрэглэнэ. Харин хальмаг үсэнд ангижруулагч хэрэглэхгүй байж болно. Өдөр бүр үсээ угаадаг хүмүүс үснийхээ төрөлд тохирсон зөөлөн шампүү сонгох нь зүйтэй.
Усанд орж байгаа усны температур бас их нөлөөтэй. Хэрэв та хуурай эмзэг арьстай бол халуувтар усанд орж болохгүй. Зарим хүн хав халуун усанд ороход сайхан амарлаа гэж ярьдаг, хэдийгээр тэр үнэнч, та арьс үсээ улам хатааж л байна гэж бод. Сүүлийн хэдэн минутанд хүйтэн усаар булхаад (бага багаар бүлээвтэр усанд орхыг хичээгээрээ) гарах нь зүйтэй. Мөн хуйх, үсний тослог нь их байх тусам усны температурыг багасгаж (tea tree oil) бүхий шампууныг дээрхийн адил массаж хийж угаах нь илүү үр дүнтэй.
URL: