НАЦИСТЫН ГЕРМАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ТОМ КОМПАНИУД
HUGO BOSS - ийг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Энэ компани SS-ийн сүр сүлдтэй хар өнгийн дүрэмт хувцас, SA-гийн хүрэн хүрэм , Гитлерийн залуучуудын арми-ийн дүрэмт хувцасны загварыг хийж оёдог байв.
Volkswageн - компани Гитлерийн хүсэлтээр Бийтл машиныг үйлдвэрлэж байсан ба олзны хүмүүсээс бүрдсэн ажиллах хүчийг ашиглаж байв.
IBМ - компани хүмүүсийг арьс өнгө, анги давхаргын байдлаар нь ялган устгах системийг хялбар болгосон тусгай карт-ыг зохион бүтээж өгчээ.
Chase Bank – (одоогийн J.P. Morgan Chas банк). Тус банкны томоохон хувьцаа эзэмшигчидийн нэг Ж.Д Рокфеллер Герман үндэстний чанарыг сайжруулах туршилтуудыг шууд санхүүжүүлж байжээ. Нацист Германаас дүрвэсэн Еврей нарын мөнгөөр 1938 онд Герман, Австри-д болж байсан евреи нарыг хөөх туух, тэдэнд халдах ажиллагааг санхүүжүүлж байв. Chas банк Нацист Германы зүгээс хүсэлт гаргаагүй байхад Франц дахь Евреи нарын дансны гүйлгээг зогсоож байв.
Ford - Компанийн эзэн Генри Форд Eвреи нарыг үзэн яддагаараа алдартай хүн байв. Тэрээр “Олон улсын евреи нар: Дэлхийн дахины нэн чухал асуудлууд” нэрийн дор евреи нарын эсрэг өгүүллүүд бичиж нийтлүүлдэг байв. Дэлхийн нэгдүгээр дайны гол буруутан нь евреи нар болох тухай өөрийн гаргадаг сониноор дамжуулан сурталддаг байв. 1938 онд тэрээр Нацист Германаас гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд шагнал Төмөр Загалмайгаар шагнуулж байлаа. Форд Германы цэргийн зориулалттай автомашины ихэнхийх нийлүүлдэг байсан ба олзны хүмүүсийг ажиллах хүч болгон ашигладаг байв.
Random House – Та бүхэн ном хэвлэлийн компани болох Bertelsmann А.G салбар компани-ууд болох Random Housе, Bantam Books , Doubleday зэрэг компаний тухай сонссон байх. Нацистын Германы үед Random Housе хэвлэлийн компани суртал нэвтрүүлгийн зорилготой бүх ном хэвлэл, зурагт хуудас зэргийг хэвлэн гаргаж байжээ.
Kodak - Энэ компаний Европ дахь салбарууд нь Нацистын Германы захиалгаар үйлчилгээ үзүүлдэг байв. Португал дахь салбар нь Нацистуудын төслийг санхүүжүүлэхэд хандив өргөж байлаа. Зөвхөн зургийн аппаратаар зогсохгүй тэсрэх дэлбэрэх зүйлсийн оньс, тоноглолыг хийж нийлүүлдэг байв.
Coca-Colа – Фанта-г зөвхөн Германуудад зориулан гаргадаг байсан бол тухай үеийн Герман дахь салбар нь Coca-Colа – г үйлдвэрлэж Герман цэргүүдийн ундаанд нийлүүлэх болжээ. 1941 онд Германы зах зээлд хамгийн их борлогдож байсан ундаа гэвэл Фанта байлаа. Бүх л дайны явцад СОСА СОЛА германы зах зээлээс ихээхэн ашиг орлого унагасан байна.
Allianz – банк өнөөгийн байдлаар Дэлхий дээрх 4 дэх том санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк. 1890 онд байгуулагдсан уг банк нацистуудыг засгийн эрхэнд гарахад хамгийн найдвартай санхүүгийн түнш болж байв. Уг банкны CEO – гүйцэтгэх захирал Курт Смитт Гитлерийн засгийн газрын сангийн сайд, мөн Аушвиц хорих лагерийн барилга байгууламжийн асуудал хариуцдаг байв. Түүнээс гадна Германд амьдарч байсан болон хорих лагеруудад ачигдсан Еврей нарын даатгалын асуудлыг энэ банк “зохицуулж” байжээ.
Novartis - Xориx лагеруудад хүмүүсийг олноор нь устгахад ашиглаж байсан Циклон Б хийг үйлдвэрлэдэг байсан эм бэлдмэлийн компани. Швейцарь-ийн Ciba and Sandoz гэдэг компани-уудаас үүссэн бөгөөд 1933 онд өөрийн салбаруудад ажиллаж байсан бүх евреи ажилтнуудыг халж оронд Ари үндэстнүүдийг авсан анхны компани. Дайны туршид тус компани будаг, эм бэлдмэл, химийин бодисуудыг үйлдвэрлэж Германы армид нийлүүлдэг байв.
Nestle – шокаладны энэ компанийг мэдэxгүй хүн байхгүй бизээ. 2000 онд тус компани олзныхныг боолчилж байсныхаа төлбөрт 14,5 сая доллар төлсөн юм. Nestlе Group нь Нацист Германы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байхдаа олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж байжээ. Тус компани 1939 онд Швейцарь дахь Нацист намыг санхүүжүүлж байсныхаа ачаар бүх л дайны туршид Германы хэрэгцээнд зориулж шоколад нийлүүлэх гэрээ хийж чадсан байна.
BMW – компани дайны туршид 30000 олзны хүнийг ашиглаж байснаа хүлээсэн байдаг. Тэдгээр олзлогдсон цэргийнхэн Luftwaffе -д зориулж онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэхэд оролцдог байсан бөгөөд өөрсдийнхөө талын эсрэг ийнхүү хүчээр ажиллахад хүрч байв.
BMW нь тэр үед онгоц, мотоцикл үйлдвэрлэлээр дагнан ажиллаж байв.
General Electric (GE) - Gерманы компани Крупп-тай хамтран ажиллах явцадаа байлдааны техник хэрэгсэлд чухал хэрэгтэй фосфорын карбидын үнийг зохиомлоор өсгөснийхөө төлөө 36000 доллараар торгуулж байсан байна. Зөвхөн 1936 онд л гэхэд энэ залилангаасаа General Electric компани 1,5 сая доллар хийжээ. Дайн эхлэхээс өмнө Siemens ( энэ компани одоо ч байгаа) -тай хамтран хувь эзэмшидаг байсан ба дайны үед мөн л олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж байжээ. Тэр олзны хүмүүсийн ихэнх нь шатаах зуухруу илгээгдсэн гэгддэг.
Бэлтгэсэн З. Эрдэнэбат
Жич товч тайлбар:
1. Британи, АНУ, Франц зэрэг Барууны гүрнүүдийн банк-санхүүгийн тусламж, цэргийн технологи, газрын тос бусад түүхий эдэд тулгуурлаж харьцангуй богино хугацаанд цэрэгжиж зэвсэглэсэн байсан нацист Герман, фашист Итали ба милитарист Япон улсууд 1940 онд “Гурвалын тохиролцоо” гэгчийг Берлинд байгуулсан билээ.
Ер нь Барууны энэ гүрнүүдийн “жижиг дүү нар”- эдгээр дагуул улсууд хамтран Европ тив талаас Герман, Италиар толгойлуулсан улсууд ЗХУлс уруу дайрах, милитарист Япон Зүүн Хойд Ази талаас Хятад, Монголыг, Алс дорнодоос ЗХУлсыг дайран дэлхийн 2-р дайныг дэгдээж Монгол улс, Хятад улс, ЗХУлсыг хуваан эзэлж авч тусгаар тогтнолыг нь устгахаар тохиоролцсон байсан юм…байгалийн нөөц баялаг, хүн хүчийг нь эзлэн авах!
2. Дэлхийн 2-р дайны гал 1939 оны 5-р сарын 11-нд Манжуурыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны Квантуны арми Халхин голын орчмоор БНМАУлсад халдан довтолсоор эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Зөвлөлт – Монголын арми 1939 оны 8-р сарын 20-нд Халхын голд Японыг армийг бут ниргэж Монгол улсыг чөлөөлж харийн түрэмгийлэгчдийг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа нацист Герман Польш уруу дайран орсноор Европт дэлхийн II дайн эхэлсэн түүхтэй….
3. Польшийг 6 долоо хоногийг дотор бут ниргэсэн нацист Герман 1941 он гэхэд бүх Европыг тэр чигээр нь эзлэн авсан байсан ба немцийн армид европын улсуудын цэргүүд (Хорват, Венгер, Итали, Бельги, Дани зэрэг) дагаар орсон байсан.
4. Ингээд бараг бүх Европ тэр чигээрээ нацист Германы удирдлага доор 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУлс уруу гэнэт халдан довтолсноор дэлхийн II дайны 2-р үе шат Эх орны чөлөөлөх дайн эхэлсэн юм… Энд дэлхийн II дайнд нийт 53 сая хүн амь үрэгдсэн ба энэ дайны хамгийн хүнд ачааг үүрч гарч Ялалт байгуулсан ЗХУлс өөрийн 27 сая хүнээ түүний дотор 12 сая цэрэг офицеруудуудаа фронт дээр алдсан бол 15 сая энгийн номхон иргэдийг нь нацистын түрэмгийлэгчид хүйс тэмтэрч 1700 гаруй хот суурингуудыг нь галдан шатаасан билээ…
5. Эцэст нь зөвлөлтийн Улаан арми 1945 оны 4-р сарын сүүлчээр Берлинг эзлэн авсан ба 5-р сарын 9-нд нацист Герман үг дуугүй буж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэж өнөөгийн бидний эцэг эх, бид бүхнийг хүйс тэмтэрүүлэх аюулаас тэр удаа ингэж их үнэ төлж байж мулталсан билээ…
Харин өнөөдөр “ардчилсан” Монголын “эрдэм мэдлэггүй байх эрх чөлөөтэй” болсон мөн харийн хөлсний суртал ухуулагчдад тархиа угаалгасан ухвар мөчид зарим хүмүүс өнгөрсөн энэ бүх түүхийн чин үнэнийг бараг мэдэхгүй байж мөнхийн хөршүүдээ шүдээ хавиран үзэн ядаж байгаа нь эмгэнэлтэй, бас харамсалтай… Адгийн тэнэгийн шинж бол хүний тусыг үл мэдэх явдал гэж өвөг дээдэс минь сургаж ирсэн билээ.
6. Энэ дайныг хэн захиалж хэн ашгийг нь хүртсэн бэ гэсэн асуултанд маш товчхоноор бол доллар гэж хариулахад л бараг бүх зүйл ойлгомжтой болов уу…
Н.Энхбаяр: Хэн, юу жиргэв
Сэтгүүлч Отгонжаргал
@otgonjargal2-Ерөнхийлөгч байсан хүнийхээ оролцсон Монгол тулгатнаас эх орныхоо далайг, элсийг, шороог монгол гэрээ харсан бол гоё байлаа. Харийн санагдаад байна.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэвтрүүлэг морь унаж, салхи татуулдаг бол Н.Энхбаярынх Солонгос харшид хоригдсон мэт харагдах юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл
@Demberel_S-Өшөө хонзон яаж ч бурханы ном үзсэн арилдаггүй. Харин эх орноо хөгжүүлэх “өш хонзон” болж хувирдаг. #Бодьмөрийн сургааль
Жиргээч Хар Хайрцаг
@Mongolblackbox-Энхбаяр Намбарын төрсөн хүү биш, Батшугар Энхбаярын төрсөн хүү биш. Зүгээр сонирхуулж байгаа юм. Муу зүйл биш шүү дээ угаасаа.
Жиргээч Ц.Бат
@batengineer-Их өрөөр 200000 хүн сургаж авсан юм байна. Бондоор 20000 хүн баруунд сургахсан. Тэгж чадвал Монгол Улс хөгжихгүй байж чадна гэж үү?
Жиргээч Ганбаатар
@ganbaamn-Н.Энхбаяр: улсаа хөгжүүлж хонзонгоо авна. харин Ц.Нямдорж…?
Нийтлэлч Гаамп
@Gumpaa-Ээжийг ярих их хэцүү, ээжийгээ их санаж байна уу гэж мөрийг нь цохиж Б.Лхагвасүрэн дархан мэхээ хийлээ. Уйлдагүй ээ гүргэр байна шүү.
Жиргээч Алдар
@aldar_51-Н.Энхбаярт эхнэрээс нь өөр найз нөхөд үлдээгүй нь гашуун үнэн юм байна. Баянмөнхийн нэвтрүүлэгт Мөнхбат орж байсан шиг санагдах юм.
Жиргээч Л.Нинжбат
@NinjbatL-Н.Энхбаяр хогийн гар. Гэхдээ түүнийг хөдлөшгүй нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон. Монгол Улсын шүүх бүр ч муу.
Нийтлэлч Д.Батбаяр
@avirbayar-Найруулагч нар Оскор руу тэмүүлдэг бол монгол найруулагч улс төрийн эрх мэдэл, засгийн эрх рүү тэмүүлдэг аж. #Монголтулгатан
Жиргээч Г.Ариунхишиг
@ariunkhishigG-Цолмонтой суусан хэн ч Ерөнхийлөгч болох юм байна. Аура нь тв-ны цаанаас мэдэгдэж байна.
Жиргээч Б.Энхбаяр
@Enkhbayar_bat-Н.Энхбаярын хийсэн хамгийн том реформ бол газар хувьчлал байсан. Дурьдагдаад л өнгөрлөө. Энэ сэдвийг жаахан яриулсан бол гэж харамсаж суулаа.
-Н.Энхбаярыг хангалттай нотлох баримтгүйгээр, яллах ба цагаатгах баримтыг тэгш авч үзэлгүй, нэг талыг барьж ялласанд одоо ч итгэлтэй байдаг.
Жиргээч Д.Түвшинтөр
@DeTuvshintur-Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэх мессэжийг Н.Энхбаяр түгээв. Харин хэний захиалгаар…?
Жиргээч Мөнхтөр
@Munkhtur1-Н.Энхбаярын ярьсан зүйлс зөвхөн эхлэл , хусам төдий. Гол хөзрөө өөртөө үлдээсэн байгаа. Нэг авах юм нь: Эх орноо хөгжүүлж өсөө авна… Аваасай.
- See more at: http://politics.time.mn/content/51292.shtml#sthash.QNSLGhoH.dpuf
URL: