“Цэвэр уушиг” уриан дор 600 гаруй оюутан, залуучууд аяллаа

10804517_753371478033229_376615074_oНийслэл хотод маань хэдийнээ өвлийн утаа айлчлан ирсэн энэ үед хотоос зайдуу гарч цэвэр агаар амьсгалан хамт олон, найз нөхдөөрөө алхаж, уушигаа цэвэрлэхийг иргэд хамгийн их хүсэх болжээ. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын төв амралтын өдөр бүр “Цэвэр уушиг” уриан дор явган аяллыг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү аялалд маш олон залуучууд оролцдог бөгөөд өнгөрсөн амралтын өдрийн явган аялалд МУИС-ийн 600 гаруй оюутан залуус нэгдэж Богд хан уулын Жаргалантын амнаас Өвөр зайсан гэсэн замналаар 15 км явган аялалаад ирсэн байна.

Залууст явган аяллын ач тус, багийн болон хувийн бэлтгэл хэрхэн хангах, аяллын үеийн зохион байгуулалт, анхны тусламжийн хайрцаг, үүргэвчний зохион байгуулалт, өмсөх хувцас, байгаль орчиндоо ээлтэй байх, хэрхэн баг болж аялах \баг нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриатай байх\ аяллын дэг журам зэргийг зааж сургахаас гадна аяллын үеэр багуудын дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж амралтын өдрийг цэвэр агаарт үр дүнтэй өнгөрүүлсэн байна. Цаашид энэхүү аялал долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд оюутан залуучууд, албан байгууллага, хувь хүмүүс оролцоход нээлттэй юм байна.

10815376_753371471366563_857470873_o 10817452_753371474699896_438620917_o


URL:

Сэтгэгдэл бичих