МАН, Сайханбилэгийг сайдад дэмжих үү, болих уу

buleg_12_19_m

Өчигдөр 11 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцсон. МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ч.Сайханбилэгээс асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг МАН-ын бүлгийн хуралдаанд 5 цаг саатсан. Арга ч үгүй биз. Бүлгийн гишүүд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох эсэхээ санал хурааж шийднэ.

МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа. Экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг өөрсдөө гаргасан атлаа Ч.Сайханбилэгийг дэмжих нэг хэцүү, дэмжихгүй байя гэх нь ээ “Төр улсын ажлыг гацаасан” муу нэрээс салахгүй болчихоод байдаг.

 


URL:

Сэтгэгдэл бичих