МУГЖ И.Одончимэг, СТА Г.Ундармаа нарт эмэгтэй гишүүд талархал дэвшүүлэв
УИХ дахь эмэгтэй гишүүнийг төлөөлөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар МУГЖ И.Одончимэг, Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа нарыг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
“X түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Мөн “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа нь “Итгэлийн танхим” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр 2011 онд Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөө Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн таниимуудыг тус тус тохижуулжээ. Хоёр жүжигчин бүсгүйн нийгмийн энэхүү оролцоог УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэн талархал дэвшүүлсэн юм. Мөн УИХ-дахь эмэгтэй гишүүдийн зүгээс тэдний цаашдын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч мөн уламжлав.
URL: