“Эбола”-гаар АНУ-д дахин нэг хүн нас баржээ

55d391f4e5c63de7a5fd4a1040a67581_L

ВАШИНГТОН. /Xinhua/. Сьерра-Леонд “Эбола” вирусийн халдвар авсан залуу АНУ-ын Небраска муж улсын эмнэлэгт даваа гарагт нас баржээ. Ингэснээр “Эбола”-гаар АНУ-д хоёр хүн нас барлаа.

44 настай Мартин Салиа нь АНУ-ын байнгын оршин суугч, сьерра-леон мэс засалч байсан юм. Тэрбээр энэ сарын эхээр халуурч эхэлснээр “Эбола”-гийн эмчилгээ хийлгэхийн тулд өнгөрсөн бямба гарагт Африкийн тус улсаас Небраскад очжээ.

Небраскагийн эрүүлийг хамгаалах төвийн эмчийн хэлснээр, Салиагийн биеийн байдал эмнэлэгт хүргэгдэхдээ маш хүнд байсан байна.

“Эбола”-гийн халдвар авсан хүмүүсийг эрт үед нь эмчлэх маш чухал гэж тэрбээр хэлэв.

Түүний хэлснээр, Салиаг эмнэлэгт хүргэхэд өвчин нь хэдийн хэтэрхий даамжирсан  байжээ.

Вирусийн гаралтай энэ өвчнөөр өвчилсөн найман хүн АНУ-д эмчилгээ хийлгэж эдгэрсэн юм.

Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих