Цагаанбаатар хөлөндөө оёо тавиулжээ

 

tsagaanaa2d3ed01aadee7d1d4original

Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэмцээн уралдаан, бэлтгэлийнхээ хажуугаар фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч билээ. Эхнэрийнхээ хийсэн амттай хоол, үр хүүхдүүдийнхээ баяр баясгалан болон олон улсын тэмцээний талаарх мэдээ мэдээллийг үргэж л түүгээрээ хүргэж байдаг.

Тэгвэл энэ удаа жүдоч эр маань “ Амьдралын хамгийн сайхан зүйл нь юу гээч, Өвчин зовлохгүй эрүүл энх байх нь хамгийн дээд аз жаргал гэж боддог.” хэмээн бичжээ.

Чухам яагаад ингэж бичих шалтгааныг тодруулбал, тэрбээр 14 хоногийн өмнө бэлтгэлээ хийж байгаад хөлдөө гэмтэл авсан байна. Үүнээсээ болоод зүүн хөлийнхөө дунд болон долоовор хурууныхаа голд оёо тавиулсан юм байна.

Харин одоо түүний гэмтэл эдгэрч өнөөдрөөс бэлтгэлдээ орж байгаа юм байна.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих