Хонконгийн оюутнуудын удирдагч нарыг Бээжин рүү явуулсангүй

527-1416108920ab1847716ff5a240c5ce2e7fc760849c_L

ХОНКОНГ. /Reuters/. Хонконгийн ардчиллын талыг баримтлагчдын хөдөлгөөний гурван удирдагчийг Бээжин рүү явуулсангүй.Алекс Чоу, Натан Лоу, Есон Чун нар Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян болон албаны бусад хүнтэй уулзахаар Хонконгоос Бээжин явах гэж байсан юм. Бүх Хятадын Ардын төлөөлөгчийн их хурлын Байнгын хорооны гаргасан, 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны дараагийн тэргүүний сонгуулийн талаарх шийдвэрээ хүчин болгохыг төв засгийн газрын албаны хүмүүсээс тэд хүсэхээр төлөвлөж байсан билээ.

Нисэх онгоцны буудалд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хонконгийн оршин суугчид юу хүсч байгааг бид Бээжингийн удирдагчдад шууд дамжуулахыг хүсч байсан” гэж энэ гурван оюутан хэлжээ.

Хятад улсын Засгийн газар нисэх зөвшөөрлийг цуцалсан учир тэд Бээжин рүү явах боломжгүй болсон гэж Хонконгийн иргэний агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн албаны хүмүүс дараа нь мэдэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”


URL:

Сэтгэгдэл бичих