Харшил чийгтэй газар илүү их идэвхждэг

Fall-Allergy-Triggers-and-Allergy-Relief-Tips-300x243Хүний дархлаа хэтэрхий идэвхтэй байх үед харшил бий болдог. Зарим тохиолдолд бие гадны ямар нэг биетийг өөрийн биед маш аюултай гэж үздэгээс мөн харшлыг бий болгодог байна. Ингэж дархлаа хариу үйлдэл үзүүлсэнээр найтаах, ханиах, нус гоожих, хоолой загатнах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Харшилтай тэмцэх 2 арга байна.

1. Та дархлааныхаа системийг зогсоох замаар харшлыг дарах боломжтой. Үүний тулд зориулалтын эмийг уух,эсвэл тариулах ёстой байдаг. 2. Та өөрөө харшлаас хамгаалах ёстой. Жишээ нь харшил өгдөг зүйлээ идэхгүй байх. Тэгвэл хэрхэн өөрийгөө харшилаас хамгаалах вэ?
2. Гэртээ аль болох чийг багатай байлгах хэрэгтэй. Харшил чийгтэй газар илүү их байдаг. Гэртээ чийг шингээгч авч тавих хэрэгтэй.
3. Тоос шороогоо ойр ойрхон цэвэрлэж, байх хэрэгтэй.
4. Хэрвээ та гадуур гарсан бол гадуур гарахдаа өмссөн хувцасаа унтлагын өрөөндөө бүү тавиарай. Шууд угаалгын машин эсвэл угаалгын өрөөндөө тусдаа саванд хийж тавих хэрэгтэй. Таныг гадуур явж байхад маш олон төрлийн агаарт байдаг бактери тоосуудыг өөртөө авчихдаг. Эдгээр нь харшлыг үүсгэдэг гол зүйлүүд байдаг. Нэн ялангуяа зуны улиралд элдэв янзын ургамлуудаас харшил их үүсдэг.
5. Орондоо орохоосоо өмнө усанд ор. Энэ нь та үс болон биендээ наалдсан бактери, тоос, тоосонцроос өөрийгөө цэвэрлэж байгаа хэрэг юм.
6. Тоос шороо бол харшлыг бий болгодог хамгийн түгээмэл байдаг зүйл. Тиймээс та орондоо орохоосоо өмнө сайн цэвэрлэж орохгүй бол нэг орон дотор тань орсон бол та нэг хэсэгтээ л харшлаас салахгүй гэсэн үг.
7. Та идэж ууж буй зүйлээсээ харшил туссан байж болзошгүй юм. Хүмүүс хоолны харшилтай идэх зүйлээ хязгаарлах замаар тэмцдэг. Тэгвэл хэрхэн харшил үүсгэдэг хоолноос хамгаалах вэ?
1) Юуны өмнө та хэрвээ сав баглаатай зүйл авч байгаа бол гаднах шошго боодлоос нь орцыг нь харах хэрэгтэй. Хэрвээ таны харшилтай зүйл орсон байх аваас та идэж болохгүй гэсэн үг. Та хэдий тухайн зүйлийг байнга авдаг ч гэсэн байнга орцыг нь харж байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч газрууд орцоо байн байн сольдог.
2) Хэрвээ та гадуур ресторан хоолны газруудаар хоол идэж буй бол үйлчлэгчээс дандаа хоол орцыг асууж байх хэрэгтэй.
3) Бага орцтой гээд тоохгүй орхиж болохгүй юм. Хэдий та соуснаас харшилтай биш боловч, тухайн соусны тань харшилтай зүйлээр амтлагдсан байж болох учир сайн асууж лавлах ёстой байдаг.
4) Хоолны газар хоол идэж байгаа бол хоолыг хэрхэн хийсэн талаар асуу. Жишээ нь та самарнаас харшилтай гэж бодьё. Тэгвэл тухайн хоолыг самарны тосонд шарсан байж болох учир тухайн хоолыг идэж болохгүй.
5) Хэрвээ та хоолноос харшилтай ба чухам ямар хоолноос харшилтайгаа мэдэхгүй байвал дараах зүйл танд тус болно. Аллерги үүсгэдэг хоолнууд: • Өндөг • Самар • Сүү • Далайн ногоо • Загас Тэгвэл та өөрийгө аллергитай гэдгээ хэрхэн мэдэх вэ? • Хооллолт : Энэ нь та идэж буй хоолнуудаа цаасандээр бичээд тухайн хоолыг идээд гарч буй шинж тэмдгүүдийг бичиж тэмдэглэх замаар олж илрүүлэх юм. Хэрвээ та ингэж идээд шинж тэмдэг сайн илрэхгүй ба олж чадахгүй бол таны идэж буй зүйлүүд хоорондоо холбоотой ба хамтран шинж тэмдэг илрүүлж байж магадгүй юм. Зарим хоолнууд хоорондоо зохицолгүй байх тохиолдолд байдаг. • Хоолыг хасах: Энэ нь хоолоо хасах замаар шинж тэмдгийг ажиглах юм. Та хэрвээ ямар нэг хоолноос харшилтай гэж бодож байгаа бол тухайн хоолоо 2 долоо хоногоор идэхгүй байх замаар илрүүлэх арга юм. • Арьсны тест хийх: Энэ нь хоолны харшлыг илрүүлэх маш сайн арга байдаг. Гэхдээ ийм төрлийн тэст нь зөвхөн харшлын шинжийг илрүүлэхээс биш яг юунаас болсон бэ гэдгийг тодорхойлж гаргаж чададгүй. • Цусны шинжилгээ: Үүнийг лабораторид очиж өгдөг.
8. Хүн өөр бусад олон төрлийн зүйлээс харшил тусаж болдог. Жишээ нь шампуни, кондишионер, үсний бүтээгдэхүүнүүд, үсний будаг, малгай, тос, саван, гэрийн амьтан, загасны хоол зэргээс харшил авч болдог учир хэрвээ танд шинж тэмдэг илэрч буй бол дээрхи зүйлүүдээс хайгаад үзээрэй.
9. Цэцгийн тоосноос харшил их үүсдэг. Цэцгийн тоосны харшлыг багасгах, арилгах арга байдаг нь • Өдөр бүр нэг халбагаар боловсруулалтад ороогүй зөгийн бал идэж байх • Цонх, хаалгаа сайн хааж байх хэрэгтэй ба ялангуяа орой гэгээ тасархаас өмнө цонхоо сайн хааж байх хэрэгтэй байдаг. • Тоос шороотой зүйл цэвэрлэж байхдаа нүүрэндээ ямар нэг хаалт хийх • Хөшгөө байн байн цэвэрлэж байх хэрэгтэй. • Мөн зөөлөн чихмэл тоглоомуудыг цэвэрлэж байх хэрэгтэй.
10. Та харшилтай байгаа үедээ аль болох ус их уух хэрэгтэй.
11. Та хэрвээ шороо тоосны харшилтай бол савхин хувцас танд яг таарна. Савхин эдлэл нь өөртөө тос шороо цуглуулдаггүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих