Жэк Ма баян болсондоо баярладаггүй

527-141093012320764437dae820adce5a0c4a315bf1d4Цахим ертөнцөд тэргүүлээд байгаа электрон худалдааны Алибаба компанийг үндэслэгч Жэк Ма Хятадын хамгийн баян хүн болсондоо сэтгэл дундуур байдаг гэжээ. Түүнд шинээр бий болсон хариуцлага, нэр алдар нь маш их дарамт дагуулж түүнийг аз жаргалгүй нэгэн болгосон гэж тэрээр CNBC телевизэд ярьсан байна.

Учир нь Алибабагийн хувьцааг авсан хүмүүсийн хэт их хүлээлт түүнд том дарамт болж байгаа гэнэ. Мөн хүмүүс түүнийг хувь хүнийх нь хувьд хүлээж авахаас илүүтэй их мөнгө гэсэн байдлаар ханддаг болсон нь түүнд их хэцүү байдаг аж. Тэрээр хэлэхдээ би ийм их мөнгө олно гэж бодож зүтгэж байгаагүй зүгээр л нэр хүндтэй мундаг бизнесмен болохыг л хүссэн гэжээ. Жэк Ма CNBC телевизэд ярихдаа өөрийн хөрөнгөнөөс хэрэгтэй зүйлд хандивлах талаар судалж байгаа гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих