Хар уу? эсвэл Цагаан уу?

Four-_-No-Three-700x498Би дунд сургуульд сурч байхдаа ангийнхаа нэг хөвгүүнтэй айхтар маргалдаж билээ. Яг юунаас болоод маргаснаа сайн санахгүй байна. Гэвч тэр өдөр сурсан хичээлийг би хэзээ ч мартдаггүй.

Ямар ч байсан би “Миний зөв” гэж, харин ангийн маань хөвгүүн “Үгүй, миний зөв” гэж маргаж байсан юм. Харин багш бидэнд маш чухал зүйлийг зааж өгхөөр шийдсэн юм.

Багш биднийг өөрийн ширээний хоёр талд зогсоов. Түүний ширээний голд нэг бөөрөнхий, том зүйл байлаа. Би тэр бөөрөнхий хар зүйл юу болохыг тааж ядан зогсож байв.

Гэтэл багш надтай маргалдаж байсан хөвгүүнээс “Энэ ямар өнгөтэй харагдаж байна? гэж асуухад, тэр ЦАГААН гэж хариулав.

Харсаар байтал хар өнгөтэй зүйлийг ЦАГААН гэж хэлсэнд нь би итгэж чадахгүй байлаа. Ингээд ахиад л бид хоёрын дунд маргаан дэгдэв. “ХАР үгүй ЦАГААН”

Тэгтэл багш биднийг байраа сольж зогсохыг хүсэв. Би түүний оронд очиж, тэр миний зогсож байсан талд зогсов. Ингээд багш надаас ширээн дээрх бөөрөнхий зүйл ямар өнгөтэй байгааг асуулаа. Мэдээж би ЦАГААН гэж хариулсан.

Учир нь тэр бөөрөнхий зүйл ХАР, ЦАГААН хоёр талтай байжээ. Ингээд л анх миний харсан тал нь ХАР байсан хэрэг.

Тэр өдрөөс сурсан мартагдашгүй хичээл:

Бид бусдыг илүү сайн ойлгохын тулд хааяа ч гэсэн аливаа зүйлийг тэдний харж байгаа өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих