Улс төрийн хямралын улмаас “Оюутолгой”-н хэлэлцээ хойшлогдож болзошгүй
ТОРОНТО. /MiningWeekly.com/. Энэ сарын эхээр Монгол Улсын парламентын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсны улмаас “Оюутолгой” зэс, алтны томоохон ордын татварын асуудлыг шийдвэрлэхээр тус улсын засгийн газартай хийж буй хэлэлцээ хойшлогдож болзошгүй гэж уул уурхайн “Рио Тинто” группын охин компани “Turquoise Hill Resources” энэ долоо хоногт мэдэгдлээ.
Түүнийг эдийн засгийн буруу менежмент хийсэн, авлига авсан, танил талаа албан тушаал дэвшүүлсэнд буруушаасан юм.
Монголын улс төрийн байдлын улмаас тус ордын 5,4 тэрбум долларын өргөтгөлийн төсөл хойшлогдож болзошгүй гэж “Turquoise Hill” компанийн захирал Кей Пристли шинжээчдэд хэлжээ.
Хөрөнгө оруулалтын нөхцөл, татварын маргааныг шийдвэрлэхээр “Рио Тинто” болон “Turquoise Hill” Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж буй энэ үед тус улс улс төрийн өөрчлөлт хийлээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
монголын төрийг “Рио Тинто” удирдаад байгаа юм бишүү? монголчууд өсч өндийх гэвэл харилцан ашигтай байх гэрээ л хэрэгтэй бид дэохийд томд орох баялагаараа тэнэгтэхийн оронд гэрээгээ засахгүй бол “Рио Тинто”-г хөөж гаргаад алдаагаа зассан дээр бишүү?