Дундад зууны үед амьд хүнээр шатар тоголж алдаг байжээ

1-4191

шахматыДундад зууны үед энэ дэлхий харгис бурангуй явдлаар дүүрэн байсныг бүгд мэднэ. Гэхдээ Испанийн шашны шүүгч Педро де Арбуес де Эпила шиг харгис хүн хорвоо дээр тийм ч олон байгаагүй гэж найдна. Ер бусын гаж донтой тэрээр бусдыг хэрцгийлэн хөнөөх “сонирхолтой” арга бодож олжээ. Энэ нь “Амьд шатар” гэгдэх зугаа байлаа.

Түүнийг ухаан мэдрэл муутай, жирийн нэг алуурчин байсан гэж хэлэх аргагүй. Педро маш сайн боловсрол эзэмшсэн, шүтлэгтэй нэгэн байв. Түүнийг бахдан шагшиж, үлгэр жишээ авдаг байсан хүн олон. Иймээс түүнийг 1474 онд Арагоны тэргүүн шүүгчээр томилоо биз. Түүнээс хойш тэр олон, бүр маш олон хүнийг цааш харуулжээ. Тэгэхдээ зүгээр нэг алахгүй, тоглоом хийж бөөнөөр нь хороодог байв.

«Зугаацах»-ын тулд тодорхой тооны нүгэлтнүүд хэрэгтэй. Тэр хүн үнэхээр буруутай эсэх нь огт хамаагүй. Тэгээд хар цагаан хувцас өмсгөж шатрын хөлөг дээр байрлан зогсох газрыг нь зааж өгнө. Хоёр сохор лам энэхүү амьд шатраар нааддаг байж.

Аль нэг тал «идэх» болбол алуурчин гарч ирээд «амьд дүрсийг» хорооно. Хороох арга нь маш харгис, жадлан алах, толгойг нь авах гээд л олон янз. Тоглоом дуусах үед “шатрын хөлөг” цусаар будагдаж, хэлбэр дүрсгүй цогцсуудаар дүүрсэн байх нь мэдээж. Хожсон талын “дүрсийг” өршөөн хэлтрүүлж, суллан тавимаар даа. Үгүй шүү. Эдгээр “азтангууд”-ыг тоглоомын дараа түүдэг рүү илгээнэ. Үүнийгээ «галаар ариусгах» гэдэг байж.

Хамгийн хачирхалтай нь, католик шашныхан Педрог “Золиослогдсон хүн” гэж үздэг. Тэр 1485 онд алуулсан юм байна. Түүгээр ч үл барам, пап лам VII Александр 1661 онд Педрог “Гэгээнтэн” гэж өргөмжилжээ. Алдарт IX Пап түүнийг 1867 онд Хутагтын тоонд оруулсан байна.

viva.mn


URL:

Сэтгэгдэл бичих