Хятад АИ-92 бензин нийлүүлхээр болжээ

АИ-92 бензин авах тухай Монголын Засгийн газрын хүсэлтэд БНХАУ нааштай хариу өгч, хэдийгээр өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улстай хамтарч ажиллахад бзлэн байгаа гэдгийг БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяо Лун Шадар сайд М.Энхболдтой өчигдөр уулзахдаа мэдэгдлээ.

БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа cap бүр 10 мянгаы тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М .Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ. 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын илгээсэн албан ёсны хүсэлтийн хариуг өчигдөр Засгийн газраасаа хүлээн авсан тухай Элчин сайд хэлээд БНХАУ-ын тал АИ-92 бензиныг хэсэг хугацаанд нийлүүлэх биш, хоёр улсын аж ахуйн нэгж хоорондын удаан хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхийг санал болгосныг дуулгалаа.

Шадар сайд М.Энхболд Элчин сайдад талархал илэрхийлээд ойрын хутацаапд маш тодорхой санал хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Шатахуун худалдах, худалдан авахын тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд тодорхой гэрээ, хэлэлцээр хийх ёстой. БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ.

Ш.Чимэг
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих