В.Путин ба Пэн хатагтайн “явдал” Weibo сүлжээнд шуугиан тариад байна
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюаний алчуурыг нөмөргөсөн зураг урд хөршийн Weibo сүлжээгээр шуугиан тарьж байна.
Ингэхдээ энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 11 нь Хятадад ганц биечүүдийн өдөр тохиож байгааг ч хошигнон онцолжээ.
Хатагтай Пэн В.Путиныг ороолт нөмөргөхөд уриалгахан байсан боловч ердөө хормын дараа алчуураа авч хүрмээ нөмөрсөн гэнэ.
Weibo хэрэглэгч нэгэн залуу “Авга ах Путин чадсан шүү” гэж бичсэн бол нөгөө нь “Аз жаргалтай Пэн Лиюан ” гэж бичсэн байна.
Өөр нэг эмэгтэй “Путин бол эмэгтэйчүүдийн хувьд зүрхний цохилтыг ихэсгэдэг эр хүн” гэжээ.
Мэдээж Хятадын төрийн албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай огт дурдаагүй байна.
Гэвч Weibo болон WeChat –аар ямар нэгэн цензургүй шуугиж байгаа ажээ.
ОХУ-ыг өргөн уудам нутаг байгалийн хийн нөөц баялаг ихтэй утгаар нь нэг хэрэглэгч “ОХУ-ын эрчим хүч БНХАУ, Герман аль алиныг бүлээцүүлдэг” гээд “Путины ур чадвар: Алчуур нөмөргөх” гэжээ.
Өмнө нь В.Путин Их 20-ын дээд хэмжээний уулзалт дээр Германы канцлер Ангела Меркелийн алчуурыг нөмөргөн халамжилж байжээ.
Ганц биечүүдийн өдрөөс В.Путин тэргүүн хатагтайг халамжилж байгаа нь үнэхээр санамсаргүй явдал уу ч гэж шуугиж байна.
Ээж минь “Путин яагаад ганц бие юм бэ” гэж асуулаа хэмээн бас нэгэн Weibo хэрэглэгч хошигножээ.
Г.Лхагва
gereg.mn
URL: