Оросууд Тавантолгой дахь далд ашиг сонирхлоо 100 штс, шатахуууны “хориг”-оор гүйцэлдүүллээ
Эдийн засгийн бие даасан байдалд ноцтой асуудал үүсгэж буй шатахууны хараат байдлыг халах талаар Засгийн газраас ямар санаачилга гаргахыг олон нийт хүлээж байтал Оросууд “Тавантолгой”-д эзэн суух гэсэн санаагаа гүйцэлдүүлээд авлаа. Тавантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулагчдын нэгээр Оросын төмөр зам нэгтгэл тодроод байгаа билээ.
Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Үндсэндээ Монголчууд Тавантолгойгоо тавиад туучихжээ. Манай улсын томоохон ордуудад хойд хөрш өөрийн гэсэн байр сууриа эзлэх гараагаа ийнхүү амжилттай эхлүүлж байна.
Хэлэлцээрийн явцад оролцогчдыг хэрхэн шигшсэнийг Тавацтолгойгоос эзэмших хувьцааны нэрлэсэн үнийг тодруулахыг хүлээн, энэ ордын ажлын явцыг харж суугаа иргэд мэдэж байгаа.
Анх Оросын тал тендерт манайхтай нийлж орж ирээгүй гэдгийг ч олон нийт мэднэ. Оросын Төмөр зам, “СУЭК” НХК, Кореан Ресурс Корпорэшн тэргүүтэй Солонгосын компаниуд, Японы Иточу, Сумитомо компаниудаас бүрдсэн консерциум орж ирсэн юм. Энэ дүнгээс харахад Солонгос, Япончуудад манай улс төмөр нүүр харуулж тендерээс хасчээ.
Харин өмнөд хөршид харьцангуй өндөр хувийг өгсөн бол хойд хөршдөө боломж олголоо. Хөршүүдийн оролцоог зохистой хэмжээнд барина гэсэн төрийн брдлого стратегийн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтын хариуг ингэж гаргасан гэх юм. Шатахууны асуудлаар орос ах нарт шахуулаад буй замаа манайх Тавантолгойд найр тавьж засч байгаа нь энэ.
Тавантолгойд эзэн суух санаархлын өгөөш 100 ШТС, шатахууны хориг
Роснефть компаниас 100 шатахуун түгээх станцаа манай уул уурхайн компаниудын зам дагуу байгуулах тухай санал дахин иржээ. Яагаад заавал уул уурхайн компаниудын зам дагуу ШТС байгуулахаар зориод байгаа юм бэ. Манай улсын нефть импортлогчид бүтээгдэхүүнээ Роснефтээс авсан үнээсээ хэд дахин нугалж тэнгэрт тулсан өртгөөр шахаж байгаа.
Монголчуудын оронд шатахуунаа өөрсдөө борлуулах, цааш барьцаа ахиулж ах нарын Тавантолгой дахь далд ашиг сонирхолд өгөөш болсон энэ үйлдэлд бид яаж хандав. УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Роснефтийн харъяа ШТС байгуулах нь манай улсын хэмжээнд ач холбогдолтой байж болзошгүй давуу талууд харагддаг. Яагаад гэвэл газрын тосро авах өөрийн эх үүсвэртэй хувийн компани орж ирээд шатахуунаа зарах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ.
Тэртээ тэргүй манай бүх нефть импортлогчид “Роснефть”-иэс л авдаг шүү дээ. Энэ бол цэвэр эдийн засгийн л асуудал. Манай зах зээл, хэрэглэгчдэд хэрэгтэй” гэж ярьжээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү, “Роснефть”-ийн ерөнхийлөгч С.М.Богданчиков нар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл дээрх үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин компани “РН Монголиа” ХХК-д 100 ширхэг ШТС-ын сүлжээ байгуулахад зориулан газар олгох үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн байжээ.
Үүний хариуд бүтээгдэхүүний үнийг тогтвортой байх заалт нь 2008 оны нэгдүгээр сараас долдугаар cap хүртэлх цаг хугацааг хамаарч байсан учир яах аргагүй сонгуультай, тухайн үеййн МАХН-тай холбоотой гэх хардлага төрүүлж байсан юм. Сонгууль дуустал нефтийн үнийг түр тогтворжуулсан ядмагхан аргад Монголдоо л монополь эрхтэй, үндэсний шатахуун импортлогчид бухимдсандаа галзуурах шахаж асуудал сонгуулийн тоосонд замхарсан. Харин одоо байдал энэ удаа дахин давтагдаж магадгүй болоод байна.
Оросын талын эрх ашгийг хамгаалдаг Монгол сайдтай байх нь хэнд ашигтай вэ?
“Роснефть” компаниас ирсэн захидлын хариуг нааштайгаар өг гэсэн том даргын түлхээсэнд балмагдсан салбарын сайд Д.Зоригт 100 шатахуун түгээх станц бариулахад саад болоод байгаа “Газрын тос.ны хуульд 30 дээш хувиар бүтээгдэхүүн импортлож буй гадны компани жижиглэнгийн худалдаа хийх эрхгүй гэсэн заалт” дарамт болж хаврын чуулганаар уг заалтыг өөрчлүүлэх сэтгэл өвөрлөн явааг хэвлэлээр бичсээр байна.
Сонин юм шүү. Оросуудын эрх ашгийг хамгаалдаг сайдтай байх нь хэнд ашигтай юм бэ. Ийм асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байна. МАН-ынхан 100 ШТС бариулах төлөвлөгөөг сэмхэн сэргээх талаар ярьж байна. Тун товчхоноор Монгол дахь Оросын ашиг сонирхол улам бүр хүрээгээ тэлж байна. Харин АН-ынхан зохиомол хомсдлыг импортлогчид зориудаар зохйон байгуулж жижиглэнгийн түлшний үнийг зохиомлоор хөөргөсөн нь өөдөө шилсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болж байна гэж үзэв.
УИХ-ын гишүүн нефть бүтээгдэхүүний тухай хуулийн өөрчлөлт дээр ажйллаж буй АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Батж.Батбаяр “АН-ын бүлгээс УИХ-д оруулах гэж буй нефть бүтээгдэхүүний тухай хуулийн гол өөрчлөлт нь хувийн импортлогчдыг хязгаарлаж төрийн өмчит компани байгуулж төр дангаараа онцгой бүтээгдэхүүнээ импортлодог болгоход оршиж байгаа.
Зах зээлийн жамаар Шударга өрсөлдөөнийг бий болгох гэж НИК-ийг хувьчилж, онцгой бүтээгдэхүүн импортлох эрхийг нээлттэй үлдээсэн. Дээр нь татварыг чөлөөлж, төрөл бурийн арга хэмжээг Засгийн газраас авсан. Гэтэл хувийн компаниуд шатахууны үнийг байнга тогтвортой байлгаж, үнийг зах зээлийн үнээс доогуур борлуулах үүргийг биелүүлж ажиллах ёстой атал хувийн бизнесийн ашиг хонжоогоо өмнөө тавьж ард түмний хэрэгцээ шаардлагад тулгуурлаагүй дураараа авирласнаас болсон” гэж байгаа.
Нээрээ л хэвийн хэрэглээнээс хэд дахин их бүтээгдэхүүн нийлүүлээд байхад түлш хомсдож, үнэ өссөнөөр энэ нь батлагдаж байна.
Монгол “хориг”
Гэхдээ шатахууны хомсдол, иргэдийн бухимдлаас цочсон засаг хувийн ШТС-ын эздийг дуудаж бүх нөөцөө шавхаад өг гэж үүрэгдсэн. Одоо Монгол Улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байгаа Д.Зоригт сайдын амласан шатахуун Оросоос ирэх эсэх нь асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна. ОХУ манайхаар дамжуулан Хятад улсад нефть импортлодог.
Манайх давуу байдлаа ашиглан ачаа тээвэрлэлтийн үнээ огцом нэмье л дээ. Оросуудад энэ байдал таалагддаггүй учир түлшний хараат байдлыг далимдуулан охин компаниа оруулж ирэх гээд байгаа нь нууц биш. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг Тавантолгойг эзэмших гэсэн давхар мэх ч биеллээ олоод эхэллээ.
Оросын төмөр зам нэгтгэл Тавантолгойн баруун Цанхид манайтай хамтарч 36 хувийг эзэмших болсон тухай баяр хөөртэй мэдээг манай тал Оросуудад сүр дуулиантай хүргэсэн байна лээ. Манайд ч гэсэн давуу байдлаа ашиглах боломж байна. Засгийн газрын ухаалаг шийдвэр л мэдэх хэрэг.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: