Олон улсын лидерүүдийн харилцаа таагүй байна
Хамгийн түрүүнд дурдах жишээ бол чуулганыг зохион байгуулсан орны Төрийн тэргүүн Си Зиньпин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар байж болох юм. Өчигдөр тэд уулзаж, гар барьсан боловч хоёул хоёулаа өөр өөр зүгт харцаа чиглүүлсэн нь нэгийг хэлж буй хэрэг мөн. Тэдний харилцаа тийм ч сайнгүй байдгийг олон улсын ажиглагчид хоёр талын газар нутгийн маргаан тэр дундаа Сенкаку аралтай холбоотой шуугиантай холбож байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын харилцаа яг одоогоор хамгийн хурцадмал байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа хоёр юм. Тэд өнгөрсөн есдүгээр сард Санкт Петербург хотод болсон Их20-ийн уулзалтын үеэр таарч гар барьсан боловч бие бие рүүгээ эгцэлж харж чадалгүй харц буруулж байжээ. Тухайн үед хоёр тал Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад санал зөрөлдөөнтэй байсан бөгөөд В.Путин тууштай эсэргүүцэж байлаа. Мөн Америкийн шуугиан дэгдээгч Эдвард Снөүденийг Москва ивээлдээ авснаас гадна Украйны асуудал ч Б.Обама, В.Путин нарын таагүй харилцааны гол шалтгаан болов.
Иранийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассемблейгаар авч хэлэлцжээ. Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Иранийн Ерөнхийлөгч Хассан Рухани нар уулзлаа. Тэд гар барьсан боловч Францын Төрийн тэргүүн тун баргар царайлж, харц буруулж байсныг энд онцлов. Учир нь Парис Тегераны цөмийн хөтөлбөрийг хамгийн хүчтэй эсэргүүцэж, олон улсын уриалан эсрэг арга хэмжээ авахын төлөө тууштай яваа юм.
Олон улсын асуудалд хатуу байр сууринаас ханддөг цөөхөн орны нэг нь ХБНГУ гэхэд хилстэхгүй. Тус улс мөн л Украйны асуудлаас болж ОХУ-тай түнжин хагараад байгаа олон орны нэг. Францын Нормандын эрэгт явуулсан холбоотны хүчний D-Day ажиллагааны 70 жилийн ойг өнгөрсөн зургаадугаар сард тэмдэглэх үеэр Германы Канцлер Ангела Меркель ОХУ-ын В.Путинийг харцаараа шийтгэсэн гэж олон улсын ажиглагчид дүгнэдэг. Учир нь хоёр талын Төрийн тэргүүн гар барих үеэр Меркелийн харц Путинийг төөнөх шиг болж байсан бол Орос эр тэр харцнаас нь сүрдэж, дальдчиж буйг нь зурагчид гэрэл зурагт мөнхөлжээ.
Их Британийн хунтайж Чарльз 2005 онд Зимбабын Ерөнхийлөгч Роберт Мугабэтэй уулзаж, гар барьсныхаа дараа олон нийтээс хурц шүүмжлэл хүртсэн юм. Учир нь Европын холбооны зүгээс Р.Мугабег Ватиканд болсон Хоёрдугаар Ион Павелийн оршуулганд оролцохыг хориглоод байсантай холбоотой.
- See more at: http://world.time.mn/content/51042.shtml#sthash.vDtOgQ2A.dpuf
URL: