Монгол улс гадаад өрөө төлөхөд “ВАЛЮТЫН ДАЙН” ашигтай тусах уу
Улсын эдийн засгийн нэг гол vзvvлэлт бол гадаад єр байдаг. Эдийн засагчид “Єргvй улс орон гэж vгvй. Харин гадаад єр нь ДНБ-ний 40 хувиас хэтрэхгvй байх ёстой” гэдэг. Хэрэв энэ босгоос давбал тухайн улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж, бусдын хараат байдалд ордог аж. Манай улсын гадаад єр ДНБ-ний 29.6 хувь байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь тэр 40 хувьд хvрэхэд ойрхон шvv гэдгийг анхааруулж байна гэж хэлэхэд хилсдэхгvй байх. Гэвч Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас тогтоодог єрийн тогтвортой байдлын шалгуур vзvvлэлтvvдийн хvрээнд “эрсдэл багатай” гэсэн ангилалд бид багтаж байгаа.
Монгол Улсын ДНБ-ний нэг хvнд ногдох хэмжээ бага тул Дэлхийн банкны хєнгєлєлттэй зээлийн ангилалд багтсаар ирсэн билээ. Єєрєєр хэлбэл, ДНБ-ний нэг хvн ногдох хэмжээ таван хувиас хэтрэхгvй байсан юм. Одоо уул уурхай хєгжиж ойрын таван жилд ДНБ-ний нэг хvнд ногдох хэмжээ єсч 8-10 хувьд хvрэх тєсєєлєл бий. Харин энэ жилийн эхний гурван улирлын байдлаар ДНБ 6.3 хувь хvрч єсчээ. Одоо таамаглаж буйгаар энэ онд 7.5 хувь болно хэмээн тєсєєлж байгаа. ДНБ-ний энэ єсєлт нь ойрын жилvvдэд Монгол Улсыг хєнгєлєлттэй зээлийн ангиллаас гаргахад хvрнэ.Тэгэхээр гадаад улс орон, олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авсан зээл єндєр хvvтэй байх нь.
Бид хэчнээн хэмжээний єртэй вэ
Монгол Улсын гадаад єр єнгєрсєн жилийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар болсон гэдэг. Сангийн яамны Тєрийн сангийн газрын Єрийн удирдлагын хэлтсээс гаргасан мэдээгээр, Монгол Улсын нийт єрийн 94 хувийг гадаад, vлдсэн зургаан хувийг дотоод єр эзэлжээ. Иймээс нийт єрийн 99 хувийг нь гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл эзэлдэг. Vvний 32 хувийг ам. доллар, 28 хувийг евро, 26 хувийг Японы иен эзэлж байгаа юм. Манайд хамгийн их зээл олгодог газар бол Азийн хєгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан юм. Харин хамгийн их зээл тусламж vзvvлдэг орноор Япон, Кувейт, БНСУ, Хятад улс оржээ. Одоо аваад байгаа зээлийн тєлєгдєх хамгийн сvvлийн хугацаа 2050 он. Одоогийн байдлаар хvvгийн болон vндсэн зээлийн тєлбєрийн тєлєлт хэвийн байгаа гэж албаныхан хэлдэг. Тэгээд зээлээ тєлєх хамгийн оргил vе 2020 он гэж тєсєєлж байгаа билээ. Учир нь, энэ онд Монголын Засгийн газар хамгийн их зээл тєлєх аж. Vvнээс хойш багассаар 2050 он гэхэд дуусах юм байна.
Єрийн дансаа хугацаанаас нь ємнє дугуйлж болох уу
Эдийн засгийн хямралын улмаас ам.доллар, еврогийн ханш унаж байгаа. Ханшийн энэ уналтад “валютын дайн” гэсэн нэр томъёо єгєєд байгаа билээ. Эдийн засаг судлаачид энэ хямралыг урт удаан хугацаанд vргэлжилнэ хэмээн тодорхойлж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр ноёрхдог эдгээр валютын ханшийн сулралт манайд гадаад єрєє тєлєхєд эерэг нєлєєлєх нь дамжиггvй. Манай улсын тєсвийн орлого тєгрєгєєр бvрддэг, харин улсын єр гадаад валютаар тєлєгддєгєєс ханшийн эрсдэл vvсдэг. Монгол тєгрєгийн гадаад валюттай харьцах ханш сvvлийн жилд огцом суларснаас 2009 онд гадаад єрийн тєгрєгєєр илэрхийлэгдэх дvн 300 орчим тэрбум тєгрєгєєр нэмэгджээ. Тэгэхээр “ноён” ам.долларын ханшийн тогтворгvй суларсан байдлыг ашиглаж гадаад єрєє тєлєєд авбал манайд ашигтай. Мєн дээрх алдагдлаа нєхєєд авах магадлалтай байж болох юм. Єнєєдєр нэг ам.долларын нэг тєгрєгтэй харьцах ханш чамгvй суларсан. Сvvлийн хоёр жилд нэг ам.доллар 1500 тєгрєгт шvргэж байсан. Харин одоо 1200 тєгрєгєєс доош орж ирээд байна. Манай эдийн засагчид ам.долларын ханш 1 нэгжээр чангарахад зээлийн харьцаа 0.000369 нэгжээр єсдєг гэдэг. Єєрєєр хэлбэл зээлээ тєлєхдєє энэ хэмжээгээр тєгрєг суларч, манайх алдагдал хvлээнэ гэсэн vг юм. Харин эсэргээр тооцвол тєгрєгийн ханш чангарахад тэр хэмжээгээр манайх ашигтай гарах биз ээ.
URL: