Хараал ба нүдний хорын тухай

4014e7a4329f31df595620a8f6086257612d8458Хэн нэгэн хүний хүсэл зоригоос үл хамааран нүдний хор гээч зүйл өөр нэгэнд сум мэт тусах нь бий. Үүнийг монголчууд бид эртнээс мэддэг, мэдэрдэг, бас хамгаалдаг заншилтай байлаа.

Хүүгүй айлд хүү заяавал буруу энгэртэй дээл өмсгөж, даахийг нь ургуулан хүний нүднээс нууж, хүүхдээ өхөөрдөхдөө хүртэл “муухай” хэмээн бууруулан хэлдэг байсан нь чухам үүнээс л хамгаалах гэсэн санаа байжээ. Энэ талаар цөөнгүй хүмүүсийн амнаас баримт дуулснаа ярьж болох.

Сэтгэл булаам сайхан бүсгүйчүүлийн ихэнх нь өтлөхдөө санаанд оромгүйгээр эвгүй муухай зүс царайтай болдгийн нэг шалтгаан энэ байж ч болох. Цагаан, хар хэл ам гээч нь чухам үүнийг л хэлээд байдаг бололтой. Хүний тархины зүүн баруун тал бөмбөлөг хоорондоо салсан тохиолдолд тархи нүүр нь тус тусдаа өөрийн гэсэн ухамсартай үйлдэл хийдэг гэдгийг гэдгийг анагаах ухаан мэдсэнээсээ хойш мухардалд орсон юм. Бидний бодож ч амжаагүй хальт хараад нүдээ унагаад авсан хэн нэг нь энэ мэт нүдний хорны тусгал болон хохирдогийн нууц үүнд л байх шиг.

Хувь хүн өдөр тутмын хэвийн байдалд байхдаа хоёр өөр бие хүний төлөөлөл болж байдаг гэнэ. Үг яриа болон, логик сэтгэлгээний чадварыг хадгалж байдаг зүүн тархи нь тухайн хүний биеэ авч явах байдал, үйл ажиллагааг зохицуулж байдаг бол үүнтэй зэрэгцэн оршдог өөр нэгэн оюун санаа зүүн тархитайгаа тэр бүр нийцэхгүй, хүсээгүй зүйлийг эргэцүүлэн бодож, таашаан жигшиж байдаг байна. Заримдаа бид санаандаа багтамгүй эвгүй бодолд автан байснаа гэнэт юу болоод байгаагаа ойлгож толгой сэгсрэн босож явдаг даа? Тэр бол үүний л нэг жишээ. Үүнээс үзвэл хүний өдөр тутмын, өдрийн ухамсрын оролцоогүйгээр хараал, нүдний хор ялгаруулах зэрэг санамсаргүй үйлдэл хийгддэг байж болох юм. Бид өөрийн мэдэлгүйгээр хэн нэгний бодит үйлдэл, гадаад төрхөнд харцаа унагачихаад л мартаад алга болсон хойно хорыг шингээж авсан тухайн хүнд тусгал нь хортойгоор биелж үлддэгийн нууц энд байгаа бололтой.

Санамсаргүй унагачихсан хатуу үг биелэлээ олж, өөртөө байхгүйд санааширсан дундуур харцаар хэн нэгнийг ширвээд өнгөрөхөд л таны далд хүч биелэлийг олох боломжтой гэсэн санаа. Ийм байдалд бий болсон хохирогчид голцуу хар, цагаан хэл амны засал хийлгэдэг. Харин тэр бүр хамгаалалтаа хийх тал дээр санаа огт зовдоггүй гэхэд болно. Гэхдээ бидэнд эртнээс энэ мэтийн гадны нөлөөнөөс хамгаалах арга, заншил бас л байсан. Жишээ нь сахиус, үнэт чулуу, уншилга ном, хаалга үүдэн дээр хаддаг хэрэгсэл, соёмбо тэмдэг гэх мэт…

Ямар хүмүүс хараалд хамгийн ихээр өртдөг вэ? Энэ асуултад хариулахын тулд хар цагаан өнгийг төсөөлөөд үз. Маш их хэмжээний цагаан өнгөн дээр бага зэрэг хар өнгийг дусаахад өөрчлөлт мэдрэгдэхгүй. Харин харавтар өнгө дээр тас харыг хийхэд өнгө бүрмөсөн хар болон өөрчлөгддөг. Яг түүн шиг бодол санаагаараа баргар байдаг, аливаад үргэлж сэжигтэй тааруухан байдлаар ханддаг, тохиолдол бүрт гомдоллож явдаг, бусдыг буруутгадаг, бүр тодруулбал сөрөг цэнэгийг өөртөө хуримтлуулсан хүн хараал жатгын бай болохдоо илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө хувийн хамгаалалтыг сулруулж, муу бодол санаагаараа хараал жатгын идэш болдог ажээ. Нүглийг нүгэлээр хариулахад нүглийг яавч барж дуусахгүй нь тодорхой. Тиймээс амнаас нь байнга л хараалын үгс унаж байдаг, бодол санаагаараа сөрөг энергийг хуримтлуулж байдаг хүмүүст энэ бүхэн илүү хамаатай.

Харин эерэг энергитэй, сайн эрүүл үйлсийн төлөө өөрийгөө цэнэглэж чадсан хүмүүст хараал жатга гээч нь илүү бага тусдаг бөгөөд түүнд өртсөн нь тэгтлээ сул дорой байдалд ордоггүй гэдгийг үзмэрч, домчид байнга сануулдаг. Магадгүй энэ утгаараа муу үйлийн эсрэг хийдэг шашны арга хэмжээнүүд голцуу ерөөл дээр тулгуурладаг байж болох.

Хараал нүдний хор орсны улмаас эмэгтэйчүүд голцуу зүрхний өвчин болон эмэгтэйчүүдийн талын өвчинд нэрвэгдсэн байдаг аж. Бүр хүндээр туссан тохиолдолд сэтгэц, мэдрэлийн өвчин ч тусаж болох. Ийм байдлыг өдөөхийн тулд хараал хийгчид голцуу цаад хүнээ уурлуулах, өдөөж турхирах, үзэн ядалт, бухимдлаар дүүргэж, сөрөг цэнэг ихээр хуримтлуулахыг санаархдаг. Та бидний амьдралд ч ийм явдал байнга тохиолддог нь нууц биш. Бид хэн нэгнийг таагүй муухайгаар хэлж, зүхэж байхтай тааралдаж байдаг ч тэр нь ямархуу хортой болох тухай төдий л анзаардаггүй. Таныг хэн нэг нь уурлуулах гээд, эсвэл бухимдуулах гэж оролдоод байгаа бол та нэгийг бодох нь зүйтэй болов уу. Тэд таны эерэг цэнэгийг багасгаж, хамгаалалтыг сулруулах гээд байж болох талтай. Тиймээс хараал жатга, нүдний хороос өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол аливаад тайван хандаж, аль болох сөрөг муу зүйлийг өөртөө ойртуулахгүй, бодол санаагаа түүнд зориулан чөлөөлж өгөхгүй байхыг хичээх нь зүйтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих