Хүргэн Г.Дэнзэнгээс болоод Я.Батсуурийг баривчлах уу
Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай холбоотой ээлжит хүн баривчлагдлаа гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь гэнэ.
Түүнийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрсэн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорих гэсэн бололтой.
АТГ-аас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст Я.Батсуурийг хорих шаардлагатай хэмээн үзсэн гэлцэж байна. Гэхдээ одоогоор хоригдоогүй байгаа тухай саяхан мэдээллээ.
Гэхдээ нэгэнт ийм шуугиан гарсны дараа тухайн хүнийг хорьж шалгадаг асуудал бий. Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг яг ийм маягаар хорьсон тухай тэр ярьсан байна. Ер нь Я.Батсуурийн удирдаж байгаа Тавантолгойтой холбоотой асуудлууд сүүлийн үед асар их шуугиан тарьж байна.
Өнгөрсөн хавар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой”-г шалгах ажлын хэсэг гаргасан. Тэрхүү ажлын хэсгийн шалгалтын дүн маш их шуугиан дэгдээж байгаа ба уг хэргээс болж, ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхирвааг Н.Алтанхуяг шүүхэд өгөөд байгаа.
Мөн АТГ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хооронд ч эвлэршгүй зөрчил бий болоод удлаа. Энэ бүхний улмаас дахин нэг хүн хоригдож эхэлбэл гайхах хэрэг үгүй бололтой.
М.Баяр
gereg.mn
URL: