АН-ын үүдэнд мөнгөний түгжирэл үүслээ
Монгол ямар баян юм бэ? Мөнгийг цаас шиг бодож, мөнгөөр эрх мэдлийн гүүрэн дээгүүр гүйж яваа заримыг нь хархаар яг ийм сэтгэгдэл төрөөд байх юм. Үнэндээ ядуу Монголын 2 сая гаруй хүн дотор дэлхийн хэмжээний баячууд бас байдаг болсон гээд бодохоор хачирхалтай л байх юм. Улс үнэдэстэн нь ард иргэд нь ядуугийн зовлонд нэрвэгдчихээд байхад нь эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд нь ирэх парламентын сонгуульд зөвхөн нэр дэвших эрхийг авхын төлөө уралдан тэмцэлдэж байх юм. Монголын төрд ядуу иргэдийн үнэ цэнэ ямар хэмжээнд байдгийг л энэ мэтийн жишээ баримтууд харуулаад байгаа юм. 2008 оны 7 р сарын 1 ны өдөр таван хүний амь нас эрсдэхэд тухайн үеийн АН-ын дарга одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж энэ хэргийн мөрөөр орлоо. Цагдаа дотоодын цэргийнхэн буудсан байна. Бид сумны хонгио түүж байгаа. Баримт материалыг хангалттай цуглуулж байгаа тун удахгүй хэргийг олон нийтэд дэлгэнэ гэх мэтээр ярьж байснаа төд удалгүй засгаа хамтран байгуулж, тэр цагаас хойш сумны хонгионы асуудал нэг ч удаа яригдсангүй. Таван хүний амь таван сайдын суудал болоод явчихлаа. Гэтэл одоо хоёр нам шинэ байрнуудынхаа давхарын тоогоор өрсөлдөж тэрэнд нь хандив өргөж байгаа хүмүүсийн мөнгөний хэмжээг тооцоолон бодохын ч аргагүй болтол өсгөж байна. МАН-ын шинэ байранд тербум төгрөгний хандив өгсөн хүмүүс бол МАК компаний Нямтайшир, МСS ын Оджаргал, Их хуралын гишүүн Чойжилсүрэн нар байгаа бол таван зуун саяыг өнөөх Лүнгийн Дамба-Очир өгч байна гэнэ. Тэгээд нэг зуун сая төгрөг хандивлах гэсэн хүмүүс намын даргыхаа үүдэнд бараг очер дараалал үүсгэн хүлээж мөнгөө бариад ширээкийн илжиг шиг царай гаргаад сууж байх юм гэнэ. Ийм хүмүүсийг бид баян гэхгүй яах юм бэ. Намын байрандаа тэрбумыг өгчихдөг улсуудад мөнгийг цаас гэж ойлгохгүй өөр яахын бэ. Ард түмэн харин амь нас нь хүртэл үнэгүй болчихоод байхад баячууд харин нэр хүндийг мөнгөөр худалдаж авах гээл явхын.
URL: