Зукерберг үргэлж нэг өнгийн T-Shirt өмсдөг талаараа ийн ярьжээ
Facebook компаний CEO Марк Зукерберг өнгөрөгч Пүрэв гарагт анх удаагаа олон нийтийн нээлттэй асуултанд хариулах ярилцлаганд орлоо.
Маш олон асуултууд тавигдсанаас хамгийн сонирхолтой нь “Та яагаад өдөр бүр нэг ижил богино ханцуйтай цамц (T-shirt) өмсдөг вэ?” байлаа.
Үнэхээр Зукерберг бүхий л олон нийтийн арга хэмжээнүүд дээр саарал өнгийн богино ханцуйтай цамц байнга өмссөн харагддаг.
Тэгвэл түүний хариулт тун сонирхолтой.
“Би өөрийн хэрэглэгчидддээ хамгийн сайн үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ гэдгээс өөр зүйлээр толгойгоо зовоолгүй амьдрахыг хүсдэг” гээд түүнд ижил маш олон саарал цамц нөөцөнд байдгийг дэлгэжээ.
Түүнийхээр бол юу өмсөх вэ? өглөөний цайнд юу идэх вэ? гэсэн асуудлууд нь жижигхэн ч гэсэн цаг, эрчим хүчийг нь дэмий үрдэг гэнэ.
Зукерберг ”Өглөө бүр сэрмэгцээ нэг тэрбум гаруй хүмүүст хэрхэн үйлчлэх тухай бодож эхэлдэг, би үнэхээр азтай хүн. Харин хувийн амьдралынхаа аахар шаахар зүйлд энергиэ зарцуулах нь миний хувьд ажлаа хийхгүй хойш суусан мэт сэтгэгдэл төрүүлдэг” гэжээ.
Мөн Зукерберг өөрийн ижил онолыг хувцаслалтандаа баримталдаг зарим хүмүүс, тухайлбал Стив Жобс, Барак Обама нарыг дурдсан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал инструкция цена
рексатал 500 в аптеках
рексатал отзывы
рексатал 500 цена отзывы
рексатал купить
This post will help the internet viewers for building up new website
or even a blog from start to end.