З.Энхболд намын дарга нартай уулзжээ
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд парламентад төлөөлөлтэй улс төрийн намуудын дарга нартай уулзжээ. МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Оюун нарыг хүлээн авч уулзаад “2015 оны Төсвийн тухай хуулийн төслөө хугацаанд батлая. Энэ төслөө дэмжээд явцгаая. Засгийн газар нь огцорсон гээд төслийг нь хэлэлцэхгүй байж болохгүй” гээд төслийг нь дэмжээд батлахыг хүссэн байна. Ингэснээр ирэх долоо хоногтоо амжиж Төсвийн тухай хуулийн төслөө шуурхайлан батлах бололтой.
URL: