ҮЗХ-ны өнгө төрх /Гэрэл зураг/

-07112014-1415343134-1940358685-UZH

Төрийн ордонд бусад хүмүүсийн “хөлийг хорьж”, хаалттай хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр шөнийн 00 цаг хүртэл хуралдсан ч хэлэлцэх асуудлаа ч эхлүүлэлгүй тарж, өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болсон билээ.

Хурлын эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж, хурлыг дээрх хоёр дарга болон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь удирдан явуулж байсан ч гишүүдийн саналаар хурал удирдагчдыг өөрчлөхөөр болж, нилээн ширүүн маргаан өрнүүлсний эцэст Тооллогын комисс байгуулан, санал хурааснаар хурлын тэргүүлэгчдийг өөрчлөхөөр болж, Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан наыг хурлын тэргүүлэгчээр сонгосноор ҮЗХ-ны хурал өндөрлөсөн юм.

Энэ хурлаар АН-ын даргыг өөрчилнө, Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч эх сурвалжийн хэлснээр ҮЗХ энэ удаа намын даргынхаа асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, харин Их хурал товлох, найман гишүүнд ямар хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх гэдэг дээр үндсэндээ санал нийлсэн бололтой. Гэхдээ асуудал тийм ч тодорхойгүй байгаа. Өнөөдрийн хурлаас бүх зүйл тодорхой болно.

Ширүүхэн уур амьсгалд өрнөсөн, фракциуд дотроо үл ойлголцолтой хэвээр байгаа АН-ын ҮЗХ-ны хурал хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болж байгаа тул дотоод уур амьсгалыг шууд хүргэх боломж хомс байна. АН-ын гишүүн М.Зоригт ҮЗХ-ны хурлаас дараах зургийг даржээ. Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.

 

 

АН-ын даргыг хурал удирдуулахаас татгалзсан тул индрээс бууж, гишүүдийн суудалд шилжив

УИХ-ын гишүүн Х.Баттулга

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих