Найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ой, Сэрсэн тал удиртгалын 30 жил давхцсан гала тоглолт болно

найрал

Монгол улсад Мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд монголын урдаа барьдаг урлагийн томоохон гурван байгууллага болох ҮДБЭЧ-ын их найрал, ДБЭТ-ын симфони оркестр, Улсын Филармонийн симфони оркестрын  нэгдсэн гала тоглолт энэ сарын 15-нд болох юм байна.

Тус тоглолт гурван том оркестрийн нэгдсэн гала тоглолт гэдэг утгаараа энэ жийлийн сонгодог хөгжмийн төрөлд том үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын Үндэсний их найралд зориулсан бүтээл “Сэрсэн тал” удиртгал нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байна. Тэгэхээр энэ удаагийн тоглолт маш том баг бүрэлдэхүүнийг хамарсан томоохон тоглолт болох нь ээ.

Дашрамд дуулгахад уг тоглолт нь Тоглолтод Монгол төрийн Үндэсний их найрал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, урилгаар МУГЖ Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Э.Анхбаяр нар ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг” дууны бүтээлээс дээжлэн үзэгч түмнээ мялаана. Мөн “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон”, “Морин хуурын концерт” зэрэг хөгжмийн бүтээл, Алтан ураг” бүжгийн жүжгийн хэсгээс эгшиглэх аж.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих