Шинобу намрын хаалтын дугуйн аялал зохион байгуулагдлаа
МЗХ – ны “И юу О юу” аяны хүрээнд хэрэгжиж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг “Шинобу файтинг фитнес клуб” дэмжиж дугуйн аялал зохион байгууллаа. 2014 оны 11-р сарын 2 – нд 50 орчим дугуйчин дугуйн аялалд оролцсон бөгөөд танилцах хөтөлбөр, уулын орой булаацалдах, туг сүлжих, үдийн цай гэх мэт өргөн хэмжээний хөгжилтэй хөтөлбөрүүдээр дүүрэн өнгөрлөө. Тэмцээний ялагч 3 дугуйчинд “Шинобу файтинг фитнес клуб”-д нэг сар үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнасан бөгөөд нэг сарын төлбөр нь 350 000₮ байдаг юм байна. Аялалд оролцсон бүх дугуйчдад фитнес клубт 30% – ын хөнгөлөлттэй суралцах эрхийг өгсөн. Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг дэмжин ажилласан “Шинобу файтинг фитнес клуб” – ын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Хүүхэд, залуучуудын төлөөх та бидний ажил үйлс үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
URL: