Жүжигчин Цоомоо СТА боллоо

IMG_0086(5) Өчигдөр тэнгис кино театрын гадаа талбайд “TV Cocktail”-ийн 4 дэх  шинэ уран бүтээл болох  ”Омарын Эрэлд” адал явдалт уран сайхны киноны нээлт боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаан дээр “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаярыг ССАЖ-ын сайдын тушаалаар Монгол Улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр шагнасан юм. Уг киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан болохоор сайн уран бүтээл болсон байх гэсэн үзэгчдийн яриа чих дэлсэж байлаа. Найруулагч Ж.Сэнгэдорж нь “Бодлын хулгайч”,” Ларьдма”, “Үргээлэг” зэрэг олон чанартай уран бүтээлийг найруулан үзэгчдэд хүргэсэн билээ. Киноны зураг авалтын 40 хувь БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих