Эминемийн царай зүс хар тамхины улмаас “аймшигтай” болжээ
Дэлхийн хамгийн алдартай реппэр Эминем өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотноо “Wall Street Journal”-аас тодруулдаг “Оны шилдэг шинийг санаачлагчид”-ыг тодруулах ёслолд оролцсон байна.
“Телеграф” сонинд бичсэнээр реппэрийн нүүрний арьс нь суларч, олон тооны үрчлээ суусан. Энэ нь Эминемийн хар тамхи, мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэж байсантай холбоотой гэж тус хэвлэлд бичжээ.
Өнгөрсөн жил Эминем гэртээ мансууруулах бодисын эсрэг эмчилгээ хийлгэж байсан аж. Тухайн үед хар тамхины хэт донтолтоос аврах үүднээс Амбьем, Викодин, Валиум хэмээх бодисыг эмчийн заавраар хэрэглэжээ.
Эминем 2005 онд яаралтай эмнэлэгт хүргэгдэж мансууруулах бодисын донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдаж, дуучны карьераа гурван жил завсарласан юм. Тэрбээр тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв хоёрхон цаг алдсан бол би үхэх байлаа. Тэр үед миний чухал эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа хэвийн бус болсон байсан” гэжээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Ц.Бат
URL: