Их сургуулиудыг бизнесмэнүүд сонирхоорой

527-1415329930ab60f5e86fd8cad9originalМанай улсын өмчит их сургуулиуд сүүлийн жилүүдэд үнэхээр өнгө зассан. Нэг сургууль нь л нэг өдөрт үзэж барахааргүй олон лабораторитой болчихсон байна лээ. Багш, оюутнуудын дунд оргилсон хүсэл мөрөөдөл, их ажил ид ундарч байгаа.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгч гэхэд л 30 хүүхэлдэйгээр дипломоо хамгаалах жишээтэй. Мөн сургуулийнхаа нэхмэлийн үйлдвэрт нэхсэн ороолт үзүүлж л байна лээ.

Хөдөө аж ахуйн их сургууль гэхэд газар тариаланд хамгийн гол хэрэгцээтэй зүйл болох “суман хошуу”-г дотооддоо засварлаж шинэчилж илүү үр дүнтэй болгож. Тэр суман хошууг хэрэглэхэд ургац 30 хувиар нэмэгдсэн байгаа юм.

СУИС торгон нэхмэлийн технологийг оруулаад ирчихсэн цүнх, алчуур хийгээд байна. Энэ мэтчилэн сургууль бүр 10-20 шинэ юмтай болчихжээ. Харин нийгмээрээ тэднийг анзаарч байгаа шинж алга.

Уг нь бол өөрсдөө хийж чадах юм бүрээ дэмжих хэрэгтэй. Их сургуулиуд үйлдвэрлэгчид биш, санаачпагнид. Тиймээс тэдний гаргаж ирсэн шинэ технологи, бүтээлүүдийг овсгоотой бизнесмэнүүд өлгөж аваад хамтарч ажиллаасай.

Амраар нь хятад ороолт, тоног хэрэгсэл аваад байж болно. Гэхдээ ажилгүйдлийг хамгийн хурдан бууруулах арга нь жижиг, дунд болоод томоохон үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тэнд хэдэн хүн ажиллаад хэрэгцээтэй зүйлсийг үйлдвэрлээд хүмүүс ажиллуулж байхад л ар гэрийнх нь олон хүн аятай таатай амьдрах нөхцөл бүрэлдэнэ. Өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлийг иргэд дэмжээд эхэлбэл хамтдаа босоод ирэх боломжтой.

Өнөөдөр хүмүүс аль болох үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг хүсдэг болсон байна. Даанч үндэсний гээд хэлчих юмны нэр төрөл цөөхөн. Их сургуулиуд лабораторитой болж шинэ санаачлагуудыг гаргаж байгаа энэ үед дэмжээд хамтарч ажиллавал амжилт олох нь гарцаагүй. Мөн эх оронч үйл хэрэг болох юм.

Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Нэр: Зочин Огноо: 8 November 2014

өө бий бат алдчилаа цдэээ хахаххахахаха зөв бич л дээ Энкэээ

Сэтгэгдэл бичих