АН өнөөдөр ҮЗХ-ны хурлаар засаг унагаахад нөлөөлсөн наймыг хэлэлцэнэ
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх, ЗГ-ыг огцорход нөлөөлсөн намын найман гишүүнээ яах талаар ярилцжээ. Ингээд хурлын шийдвэрээр Нэр бүхий найман гишүүнээ намаасаа хөөх шийдвэр гаргасан. Харин өнөөдөр АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэн баталснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болох юм байна.
Тиймээс өнөөдөр болох Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын хүмүүсийг хэлэлцэх аж.
URL: