Сураггүй болсон оюутнуудын төлөө жагслаа
Мексикт их сургуулийн оюутнууд улс даяар 72 цагийн эсэргүүцэл зарлан, хөдөлгөөн өрнүүлээд байна. Тэд таван долоо хоногийн өмнө тус улсын Гуэрреро мужийн баруун өмнөд хэсэгт алга болсон 43 дадлагажигч багшийг нэн даруй олохыг шаардаж, ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн оюутнууд Мехико хотод томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Дээрх 43 дадлагажигч багш нь Игуала хотод хөдөлгөөнд оролцох үедээ цагдаагийнхантай сөргөлдөж, машинд ачигдсаныхаа дараа сураггүй алга болсон билээ. Харин Мексикийн хуулийн байгууллага уг хэрэгт холбогдуулан Игуала хотын даргыг эхнэрийнх нь хамт Мягмар гаригт баривчилсан юм. Ийнхүү Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария де лос Анжелес нарыг баривчилсан явдалд алга бологсдын ар гэрийнхэн таатай хандаж байгаа аж.
undesten
URL: