Монголын хамгийн тачаангуй 24 бүсгүй
Хацар гоо Монгол охид, бүсгүйчүүдээс хамгийн тачаангуй нь хэн болохыг сонгоход тийм ч амар байсангүй. Редакцийн хамт олон маань энэхүү шалгаруулалтаа зарлахын тулд бүтэн гурван сарын турш мэтгэлцэж, хэлэлцсэн бөгөөд хөндлөнгийн экспертүүд, уншигчид, зохиогчдынхоо санал хүсэлтийг түлхүү ярилцаж 24 номинацид тодорсон Монголын тачаангуй бүсгүйчүүдийг ийнхүү нэрлэж байна. Ухаан төгс, үзэсгэлэн төгөлдөр Монгол бүсгүйчүүдийнхээ гоо алдарыг магтаж, тэдэндээ урмын үг, сайхны магтаалаар бэлэг барихыг хүсье.
1. Хамгийн гоё харц
Нүд бүхэн давхраатай, алаг байх албагүй. Зохицсон онигор нүд бол давтагдашгүй гоо үзэсгэлэн байдаг гэж нэгэн эксперт дүгнэж байна. Мисс О.Ариунзулын нүд онигор ч биш, алаг ч биш. Гэхдээ болор мэт ус гүйсэн тунгалаг харцыг нь ширтээд л баймаар хүсэл төрдөг гэж ойрын хүрээнийхэн нь ярилцах ажээ.
2. Хамгийн тачаангуй уруул
Мисс Б.Шүүдэрцэцэг. Өөрт нь тохирсон дундаж зузаантай, харж шинжихийн л зөөлөн гоёмсог түүний уруул. Холлиудын алдарт од Angelina Jolie-гийн дүрд хэрхэн хувирч байгааг харж байгаа биздээ? түүний уруулын амтанд мансууран жаргах залуу өөрийгөө хамгийн азтайд тооцож болно.
3. Үсний хэв маяг
“Гала” Ану биднийг энэ төрөлдөө хэзээ ч уйдааж байсангүй. Улаан, ногоон, шар, урт, богино, буржгар гээд янз бүрийн хэв маягийг тэр сонгохдоо өөрт нь зохицох байдлыг дээд зэргээр мэдэрч чаддаг.
4. Натур гоо үзэсгэлэн
Хар хархан харцтай, хачин сайхан энэ бүсгүйг дуучин Г.Эрдэнэчимэг гэнэ. Огт будаг шунхгүй “ориг” байгалиараа түүний төрмөл үзэсгэлэнд дурлагсад цөөнгүй гэнэ.
5. Зохимжит задгай хэв маяг
Чөлөөт цаг үеийг дагаад урлаг, соёлын олон алдартнууд задгай хэв маягийг сонгодог ч “Х-Түц” продакшны жүжигчин А.Туяа шиг залуусын дотрыг гижигдэх шидтэн ховор ажээ.
6. Хамгийн спортлог
Анх илүүдэл жингээсээ салах зорилгоор фитнессээр хичээллэж эхэлсэн Г.Солонго Монголын мистер болтолоо алдарын давцанд мандана гэж төсөөлсөн болов уу? Тэрээр зөвхөн фитнесээр хичээллээд зогсохгүй бусад спортод ч тун хорхойтой нэгэн гэдэг. Спорт хувцас, спорт машинаар гангарах дуртай түүний амьдралын хэв маяг тэр чигтээ эрч хүч, спортын хэмнэлээр амьсгална
7. Хамгийн даруухан
Агий Киви хамтлагт элсээд удаж байна. Гэсэн хэдий ч үзэсгэлэн төгөлдөр түүний амьдрал бүхэлдээ нууцлаг хэвээрээ. “Сайхан бүсгүй шүү” гэж уулга алдан шимтэх залуус ч “түүний дуу хоолой нь ямар билээ?” гэж эргэцүүлээд ч санахгүй байдаг. Хэр барагтаа үг дугардаггүй, олны хэл амнаас зугтаж чаддаг түүнийг “даруухан бөгөөд тачаангуй” гэх шагналаар мялаав.
8.Хүсэл татам инээмсэглэл
“Хэцүү анги” киноны од мисс П.Бадамцэцэг энэхүү номинацид тэргүүлжээ. Инээмсэглэлийг хацрын хонхойлтоор биш хүнд өгч буй энергээр нь хэмжиж үзэв. Түүний инээмсэглэл үнэхээрийн ялдам бөгөөд, хүсэл татам гэнэ.
9. Хамгийн гоё хөхтэй
Эмэгтэй хүн биеийнхээ нандин хэсгийг ил гаргана гэдэг нэлээд эр зориг шаардсан ажил. Тийм ч учраас энэ номинацид цөөн хүн өрсөлдөв. Ингээд хөтлөгч Ж.Зулааг сайхан хөхтэй тачаангуй бүсгүй гэж дуу нэгтэй зөвшөөрч байна. “Show Biz”-ийн зоримог алхам мандтугай.
10. Хамгийн карьертэй
МАН-ын ирээдүйн улстөрч, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч мисс Ё.Нямжавыг энэхүү номинацид нэрлэж байна. Туйлын ажил хэрэгч, өндөр боловсролтой түүнийг хүмүүс заримдаа мисс гэдгийг нь мартчихдаг гэнэ шүү.
11. Хамгийн сенсаацтай
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа энэ жил хамгийн их барцадтай бас сенсаацтай нь байлаа. Түүний гоо үзэсгэлэнг бишрэгчид хайртай жүжигчиндээ тохиолдсон бэрх явдлыг түргэн нааштай шийдэгдэж, эргэн тайзнаа гарахыг нь хүлээж сууна.
12. Хамгийн гоё мэнгэ
“Цэрмаа чиний наад уруул дээрхи мэнгэ чинь үгүй мөн их цохиж дээ” гэдэг киноны үгийг Б.Хуланд зориулж байна. Түүний уруул дээрхи мэнгэ үгүй мөн сэтгэл татмаараа.
13. Хамгийн боловсролтой
Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг энэхүү номинацид нэрлэв. Япон, Англи, Орос хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй түүний хэрэгжүүлж байгаа ТВ төсөл Монголчуудын олон сайхан мартагдсан дурсамжийг сэргээж, бахархал, гэгээрлийг авчирч байгаа буянтай үйлсээс гадна өөрийг нь хүсэмжит тачаангуй бүсгүй болохыг давхар нотолж байна.
14. Хамгийн тачаангуй дуу хоолой
Sally! Sally! зангарагаа тавьж, зайгаа өгдөггүй С.Сэрчмаагийн ялдамхан хоолой одоо ч залуусын дотрыг гижигдсээр…
15. Шивээслэг гоо үзэсгэлэн
Хэр барагийн эмэгтэй хүний хийж чадахгүй алхамыг дуучин Акбота хийж энэхүү номинацийг тэргүүлж байна.
16. Хамгийн гоё хөлтэй
Германд өсвөр насаа өнгөрүүлсэн загвар өмсөгч С.Төгсөөг багад нь өндөр эв хавгүй гэж шоолдог, өөрөө ч тэрнээсээ ичдэг байсан гэх. Гэвч одоо түүн шиг өндөр мэргэжлийн модель Монголд ховор. Бас урт сайхан хөлтэй нь жацах бүсгүй үгүй билээ.
17. Хамгийн оворгүй
“Топ” Э.Одгэрэл мөн л зангарагаа тавих болоогүй. Тэмцэл, тэвчээр, эрч хүчтэй байдал эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ямар урт хугацаанд хадгалж болохыг биеэрээ үлгэрлэн харуулж байгаа үнэхээрийн тачаангуй бүсгүй яах аргагүй тэр мөн. Нас бол зүгээр тоо гэдгийг батлахад нөр их хөдөлмөр, тэвчээр шаардлагатай юмаа.
18. Хамгийн өвөрмөц
“Хүнд рок” Мөнгөлдэй маань одоо “Roxette”-г сонсож бясалгалд их цагаа зарцуулах болсон байна. Өөрийн гэсэн үзэл бодол, амьдралын хандлагаараа бусдын нөлөөнөөс хол, түүний сонирхол, хэв маяг тэр чигтээ өвөрмөц бөгөөд агуулгын ертөнц.
19. Хамгийн эршүүд
Ингэхэд энэ хүн хаана явна? Дуучин Эгшиглэнг ойр дотных нь хүмүүс харьцахад амар, эршүүд талдаа гэж дүгнэдэг. Ийм бүсгүйчүүд ч эрчүүдийн сэтгэлийг багагүй татдаг нь нууц биш.
20. Хамгийн гоё арьстай
Арьс өнгөний үзлэг биш гэдгийг эхлээд мэдэгдье. Монголчууд арьсны бүлгийн хувьд “шар”-уудын төрөлд хамарна. Харин дуучин Ч.Цэлмүүний хөрслөг толигор арьс өөрийнх нь гоо байдлыг улам тодруулдаг учраас энэхүү номинацийг тэргүүлжээ.
21. Хамгийн стиллэг
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа олон талаараа тачаангуй номинацид тэнцэх бүсгүй. Гэвч энэ удаад түүний загварлаг хэв маягийг илүүд үзэж байна. Этгээд, задгай, энгийн, намбалаг гээд ямар ч чиг хандлагаар хувцасласан түүнд гайхалтай зохидог билээ.
22. Хамгийн эгдүүтэй
“Зөрлөг” киноны од Т.Хулангийн өхөөрдөм, ялдам дүр төрх эгдүүтэй бөгөөд тачаангуй.
23. Цахиур хагалагч
Үүлэн үстэй, цасан царайтай, солонгон сормуустай. Тиймээ энэ дуу үнэхээр түүнд л зориулагдсан. Б.Мишээл их сургуулиа ч төгсөж амжаагүй байхдаа алдарын давцанд гарч ирсэн ч уртын урт зам хүлээж байна. Түүнийг шинэ цагийн цахиур хагалагч тачаангуй бүсгүйгээр тодруулаад байна.
24. Хамгийн дур булаам
Энэ оны онцлох бөгөөд, хамгийн дур булаам бүсгүй 2010 оны азийн топ модель, 2014 оны дэлхийн мисс-т Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг. Монголчууд анх удаа дэлхийн мисст оролцох бүсгүйгээ шалгаруулалтаар сонгосон. Ухаан эрдэм төгөлдөр, гоо үзэсгэлэн төгс олон сайхан охид бүсгүйчүүдээс тодорсон мисс Т.Батцэцэг Монголын дур булаам бахархалт бүсгүй мөнөөсөө мөн билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хятад вьетнамын эрлийз голдуу капитал засварт орсон ийм хүүхнүүдээс хамаагүй илүү царайлаг сайхан бүсгүйчүүд зөндөө шдээ.