Завсарлагын хугацаа дуусч Ерөнхий сайдыг огцруулах асуудал өнөөдөр тодорхой болно
Ерөнхий сайд АН-ын дарга Н.Алтахуягийг огцруулах саналыг Шударга ёс эвслээс өргөн барьж УИХ-ын нэр бүхий 28 гишүүн гарын үсэг зурсан. Энэ асуудал яригдаж эхлээд өнөөдрийг хүртэл 20 гаруй хоног болж байна.
Харин асуудал шийдэх хугацаанд авсан Шударга ёс эвсэл болон АН-ын завсарлагын хоног өнөөдөр дуусч дээрх асуудлыг эцсийн байдлаар шийдэх ёстой байгаа. Тэгэхээр өнөөдөр уг асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдээд УИХ-ын чуулганаар эцсийн шийд гарах юм.
URL: