Монголын хоёр жүдоч дэлхийн чансааг тэргүүлж байна

eraaaaaОлон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг дэлхийн шилдэг жүдочдын чансааг шинэчлэв. Тэр дотроос Монголын хоёр жүдоч жиндээ тэргүүлж байна. Эрэгтэйчүүдийн хөнгөн жин 60 кг-д саяхан дэлхийн аварга болсон Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар тэргүүн бөхөөр бичигдлээ.

Г.Болдбаатарын араас Японы Тамато, Гүржийн Амиран Папинашвили, ОХУ- ын Беслан Мудранов, Казахстаны Ийлдос Сметов нар жагсчээ. Энэ жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин зургаад, Г.Хэрлэн 10-т бичигдсэн байна.

Үүнээс гадна 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг 1898 оноогоор гуравт, 73 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зургаад, С.Ням-Очир долоод бичигдэж 81 кг-д олон улсын хэмжээний мастер О.Уутанбаатар 22-т жагсчээ. Тэгвэл -100 кг-д хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр есдүгээрт эрэмбэтэй байна. Энэ жинд Азийн орнуудаас ердөө гурван бөх эхний аравт багтсаны нэг нь олимпийн аварга маань байна.

Эмэгтэйчүүдээс жингийнхээ тэргүүн бөх М.Уранцэцэгээс гадна ОУХМ Г.Отгонцэцэг есөд бичигдэж. Бас 52 кг-д А.Цолмон 11, гавьяат тамирчин М.Бундмаа 17-д, 57 кг-д Д.Сумъяа ес, 70 кг-д Ц.Наранжаргал 18-д эрэмбэлэгджээ.

Зууны мэдээ

URL:

Нэр: Anonymous Огноо: 5 November 2014

цагаатгах шаардлага байхгүй

Сэтгэгдэл бичих